ӨМӨЗО-ны Ордос хотын Монгол эмнэлгийн хорооны эмч Цолмонтуяа 3 сарын 18-ны өдөр Хубэй мужийн өвчин халдварын эсрэг ажилд туслах үүрэгт ажлаа амжилттай биелүүлж Ордос хотдоо багийнхныхаа хамт амар тайван эсэн мэнд буцан ирснийг хотын удирдлагууд болон иргэд нь ийнхүү хүлээн авчээ.
Тэрбээр 2-р сарын 4-ны өдөр сайн дураараа Үхань хотын өвчин халдварын эсрэг ажилд туслах багт 9 эмч сувилагчийн хамт явсан байна. Харин 3-р сарын 31-ний өдөр Цолмонтуяатэй цуг нутагтаа харьж ирсэн ӨМӨЗО-ны 202 эмч сувилагч 14 хоногийн тусгаарлалтаа дуусгаад ар гэр, ажлын хамт олонтойгоо золгож буй нь энэ аж.