Өнгөрөгч амралтын өдөр буюу хоёрдугаар сарын 16-нд ӨМӨЗО-ы Өвлийн спортын хоёрдугаар наадамын нээлт Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгт болж өнгөрчээ.
Энэ удаагийн спорт наадмын нээлтийн арга хэмжээнд Хөлөнбуйр хотын бүхий л хошуу, дүүргүүд өөрсдийн орон нутгийн онцлог, үндэстэн ястны өвөрмөц зан заншил болон цас мөсний гайхамшгийг харуулсан урлагийн үзүүлбэрийг толилуулжээ.
Мөн Хармөрөн мужийн мөсөн циркийн баг, Харбины уран гулгалтын баг, ОХУ-ын уран гулгалтын багууд өөрсдийн гайхалтай үзүүлбэрүүдээ үзүүлсэн байна.