ӨМӨЗО-ы орлогч дарга Ай Лихуа тус орны зам тээврийн хөгжлийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө. 2015 оны есдүгээр сараас байгуулсан орон нутгийн анхдагч агаарын тээврийн “Тянь Жяо агаарын тээврийн компани” нь Хятадын иргэний агаарын тээврийн компаниас зөвшөөрөл авсан бөгөөд ирэх жил анхны нислэгээ үйлдэхээр төлөвлөж байна.
Хөгжлийн төлөвлөгөөний дагуу Тянь Жяо агаарын тээврийн компани таван жилийн хугацаанд 25 онгоцоор, нислэгийн 60 шугамын дагуу, ӨМ-ын бүх онгоцны буудлыг хамарсан сүлжээг бий болгож, аймаг хотоос Хөххот хүрэх байнгын нислэгийг үйлдэх аж. Төсөөлж байгаагаар найман жилийн дараа гэхэд 50 онгоц бүхий 150 нислэгийн шугамтай болж, Хятадын бүх мужийн төв болон гол гол хотыг хамарч, Орос, Монгол улсын хоорондох олон улсын агаарын тээврийн шугамыг ажиллуулах боломжтой юм байна.