ОХУ-д нэг долоо хоногийн турш бүх нийтийн амралт зарлаад байсан. Гэвч тахал буурахгүй байгаа тул уг амралтыг сунгаж дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжлүүлэхээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тогтоолд гарын үсгээ зурсан байна.
Амралтын хугацааны цалинг ажилласнаар тооцож, нийтэд тэгш олгохоо хэлжээ. Орос даяар сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 771 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тоо нь 3548 хүрсэн байна. Халдварын улмаас нас барсан өвчтөний тоо 30-д хүрчээ.