Түүний бүтээлүүдээс монгол хүүхдийн өхөөрдөм дүр, гэнэн томоогүй нас, ахуй амьдралын хэв маягийг хүүхэлдэйн дүрээр буулгаж хүүхэд залууст, уран бүтээл сонирхогчдод хүргэсэн нь түмэн олны сэтгэлд хүрсэн сайхан ажлуудын нэг болсон юм. Энэхүү шинэлэг арга барилыг урлаг болгож чадсан залуу зураач Э.Түвшинтөрдөө уран бүтээлийн их амжилтыг хүсье…