Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалтын талаар мэдээлэл хийж байна.
Covid-19 АНУ, Иран, Испани, Турк, Их британи зэрэг арван оронд хамгийн их тархаад байна. Дэлхийн хэмжээнд дээрх өвчний улмаас 74687 хүн нас барсан байна.
Харин манайд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 15 тохиолдол бүртгэгдсэн ч эмчилгээ сайн хийлгэж, эрүүл болсон нийт дөрвөн иргэн эмнэлгээс гарлаа.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнөөдөр хоёр иргэн бүрэн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч байна. Таван төрлөөр гурван өдөр шинжилгээ авсан коронавирус илрээгүй. 14 хоног амралтын газар тусгаарлагдана тандалт судалгаа хийнэ.
Франц иргэний бие сайн байна. Тус иргэний ажилладаг “Бадрах Энержи” компаниас манай төвийн эмч ажилтнуудад сэтгэлийн дэм хандив болгож 100 сая төгрөг өгсөн. Энэ мөнгийг халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууддаа урамшуулал болгон жигд хувааж өгнө.
Өнөөдрийн байдлаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Дархан, ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэдийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Өчигдөр нийт 220 хүнд шинжилгээ хийсэн байна. Өнөөдөр ХӨСҮТ-д нийтдээ 160 хүн тусгаарлалтад байна” гэлээ.