УИХ дахь МАН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж дууслаа. Уг хуралдаанаар банкны салбарын реформ, зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцэж, Засгийн газарт танилцуулах болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцжээ.
Уг хуралдааны үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож “ЖДҮХС-гаас зээл авсан болон “60 тэрбум”-ын асуудалд орооцолдсон, холбогдсон УИХ-ын гишүүдийг буюу 64-ийн бараг талыг нь УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэхгүй” гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.
Гэхдээ УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийг тус намын бага хурал эцэслэн шийдвэрлэх юм.