• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 28
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

    Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

    Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

    А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

    Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

    Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

    ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

    Баавгай айлын гэр нурааж, 146 толгой мал барьжээ

    Ц.Сандаг-Очир: Аминд тулсан нөхцөлд баавгайг буудах зөвшөөрөл өгч байна

  • Улс төр

    АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

    Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулах 1.1%-ийн хүүтэй 158 тэрбум иенийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

    Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

    УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо

    Б.Пүрэвдорж: Шүүгч нөхөртэй гишүүн ялангуяа шүүгчийн цалин нэмэхтэй холбоотой асуудал ярьж болохгүй

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

No Result
View All Result

Монгол Улсад COVID-19-н халдвар дотооддоо тархсан тохиолдолд тархалтын хурд, нас баралтын хувь ямар байх вэ?

by undesten
2020-04-14 12:32
in Нийтлэл
0
Монгол Улсад COVID-19-н халдвар дотооддоо тархсан тохиолдолд тархалтын хурд, нас баралтын хувь ямар байх вэ?
SHARETWEET

COVID19-ийн үед хариу авч хэрэгжүүлэх нийгмийн эрүүл мэндийн бодлого: Монгол Улсад учирч болох эрсдэл ба боломж

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирус (Covid19) нь дэлхийн хүн бүрийн амьдралд хүчтэй нөлөөлж байна. Хэдийгээр дэлхийн ихэнх улсад Covid19-ын тохиолдлууд бүртгэгдсэн ч уг өвчний тархалт, тархалтын хурд, нас баралтын хувь нь улс орнуудад өөр, өөр байна. Үүнийг эрүүл мэндийн эдийн засаг болон нийгмийн эрүүл мэндийн судлаачид эрүүл мэндийн системийн хүчин зүйлс, хүн ам зүйн бүтэц, агаарын бохирдол гээд олон талаас нь судалж байна.  Энэхүү нийтлэлд олон улсад ”COVID19”-ийн эсрэг авч буй нийгмийн эрүүл мэндийн бодлогууд болон Монгол Улсад учирч болох эрсдэл, боломжийг  товч тоймлов.

1. ЭПИДЕМИК БУЮУ ТАХЛЫН ҮЕД ХАРИУ АВЧ ХЭРЭГЖҮҮЛДЭГ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГЫН ГОЛ ХЭЛБЭРҮҮД
Эпидемик буюу тахлын үед авч хэрэгжүүлэх нийгмийн эрүүл мэндийн бодлогын гол хэлбэрүүдийг тоймловол анагаах ухааны болон анагаах ухааны бус хариу арга хэмжээнүүд гэж ерөнхийд ангилж болно.

Зураг 1. Эпидемик буюу тахалын үед авч хэрэгжүүлдэг нийгмийн эрүүл мэндийн бодлогын гол хэлбэрүүд

Эх сурвалж: OECD 2020, “Containment and mitigation policy actions are key to fight the COVID-19 pandemic”

Эдгээр арга хэрэгслээс вакцинжуулалт нь нийгмийн эрүүл мэндийн салбарт гарсан хамгийн чухал, мөн эдийн засгийн хамгийн үр ашигтай ололт юм. Энгийнээр хэлбэл, вакцинжуулалтын тусламжтайгаар хамгийн бага зардлаар, богино хугацаанд сая, сая хүнийг өвчлөл болон нас баралтаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Судалгаанд дурьдсанаар вакцинжуулалтын хөтөлбөрт оруулсан 1 доллар бүр нь ирээдүйд өвчлөлөөс үүдэлтэй нийгэмд учирч болох 16 долларын эдийн засгийн хохирол өвчлөлөөс үүдэлтэй хөдөлмөрийн чадвар алдалт болон тухай өвчнийг эмчлэхэд зарцуулсан зардал)-оос урьдчилан сэргийлдэг.

Харамсалтай нь одоогийн байдлаар Covid-19-ийн эсрэг вакцин болон эм, эмчилгээ байхгүй байна. Дэлхийн олон улс орны эрдэмтэд Covid-19-ийн эсрэг вакциныг гаргаж авахаар ажиллаж байгаа ч вакцин нийтийн хэрэглээнд албан ёсоор нэвтэртлээ 12-18 сар болж магадгүй талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдээлсэн.

Нэгэнт Covid-19-ийн эсрэг вакцин болон өвөрмөц эмчилгээ байхгүй учраас олон улсын хэмжээнд уг өвчинтэй тэмцэхэд маск зүүх, хөл хорио тогтоох, зай барих (social distancing), гар угаах, иргэдэд зөв мэдээллийг богино хугацаанд түгээх,  ариутгал, халдваргүйжүүлэлт хийх гэх мэт анагаах ухааны бус хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Яг өнөөдрийн байдлаар COVID19-ийн эсрэг авч буй анагаах ухааны бус хариу арга хэмжээнүүд дээр хийсэн эрүүл мэндийн эдийн засгийн үнэлгээ олон улсад алга байна. Энгийнээр хэлбэл, эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр гарч буй зардал, эдийн засгийн хохирлыг нь эдгээр арга хэмжээг авсанаар урьдчилан сэргийлэгдсэн нас баралт, өвчлөлтэй харьцуулан судалсан судалгаа хараахан байхгүй байна.

2. ЭПИДЕМИК БУЮУ ТАХЛЫН ҮЕД НОТОЛГООНД СУУРИЛСАН БОДЛОГЫГ БОГИНО ХУГАЦААНД ГАРГАХЫГ ШААРДДАГ
Бодлогын түвшинд ажиллаж байгаа хүмүүст хүнд нөхцөлд шийдвэр гаргах, хэцүү сонголт хийх шаардлага байнга тулгардаг. Эдгээр шийдвэрийг нотолгоонд суурилж, богино хугацаанд гаргах шаардлагатай.

COVID19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлсэн бодлого, шийдвэр гаргасан хугацаа нь  улс орон болгонд харилцан адилгүй байгаа бөгөөд энэ нь тухайн оронд COVID19 хэр хурдтай тархахад шууд нөлөө үзүүлсэн. Үүнийг гурван улсын жишээн дээр дурьдвал:

Итали. 2020 оны 2-р сарын 20-ний өдөр Хятад улсад COVID19-ийн  нийт 75,465 халдвар бүртгэгдсэн байсан (ДЭМБ, 2020) бол Итали улсын  Lodi хотод 38 настай эрэгтэй COVID19-ийн халдвартай болох нь тогтоогдсон байна. Энэ нь зөөвөрлөгдсөн тохиолдлуудыг эс тооцвол тухайн улсад гарсан анхны халдвар юм (The New York Times, 2020). Нэг хоногийн дараа хөрш зэргэлдээ хотод нь COVID19-ийн халдварын улмаас анхны нас баралт бүртгэгдсэн байна. Дөрөв хоногийн дараа Италийн хойд хэсгийн ихэнх хотод сургуулиуд хаагдаж, музей, театрын үйл ажиллагааг хааж, шашин болон спортын үйл ажиллагааг зогсоосон бол кафе болон баарууд нь оройн 6 цаг хүртэл ажиллах зөвшөөрөлтэй болов. Харин анхны халдвараас хойш 6 хоногийн дараа Милан хотын захирагч “Milan Doesn’t Stop” аян эхлүүлсэн бөгөөд баарнууд үдшийн цагаар ажиллах болов.
Анхны халдвар гарснаас хойш 12 дахь өдөрт Милан хотын гол сүм нь дахин жуулчдад үйлчилж эхэлсэн бол зарим хотод музейнууд эргэж ажиллаж эхэлж. Энэ үед  COVID19-ийн халдвартай хүний тоо улс даяар огцом өсч 2,000-д хүрэв.

Үүнээс хойш хэсэгчилсэн хариу арга хэмжээг авсан ч Lodi хотод бүртгэгдсэн анхны тохиолдлоос ойролцоогоор гурван долоо хоногийн дараа тус улсын ерөнхий сайд улс даяар шаардлагагүй хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан. Үүний дараагаар илүү чанга, хатуу арга хэмжээнүүд үргэлжлүүлж авсан болно. Харамсалтай нь энэ үед тус улсын бүх хэсэгт COVID19-ийн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нас барсан хүмүүсийн тоо 4,000 давсан байлаа.

2020 оны 4-р сарын 13-ны байдлаар тус улсад COVID19-ийн 156,363 тохиолдол, 19,899 нас баралт бүртгэгдсэн байна (https://coronavirus.jhu.edu/).

АНУ. Олон улсын тэргүүлэх эрдэм шинжилгээний сэтгүүл болох “Health Affairs”-т 2020 оны 2-р сарын 3-нд  “What Questions Should Global Health Policy Makers Be Asking About The Novel Coronavirus?” сэдэвт өгүүлэл хэвлэгджээ. Уг өгүүлэлд зохиогч нь “АНУ нь нарийн зохион байгуулалттай, хөгжингүй нийгмийн эрүүл мэндийн системтэй.  Америкийн Өвчний Хяналт Урьдчилан Сэргийлэлтийн Төв (Centers for Disease Control and Prevention) дэлхий дээр шилдэг нь. Хэдийгээр АНУ-д лабораторийн шинжилгээгээр баталгаажсан COVID19-ийн 7 тохиолдол байгаа ч, америкчуудын дунд халдвар тархах эрсдэл бага байгаа бөгөөд зорчих хөдөлгөөнийг хязгаарлах болон хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээг авах үндэслэлгүй байгаа тухай бичжээ (Lawrence O. Gostin, 2020).
АНУ нь анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн салбарын болон эрдэм шинжилгээний хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг нь үнэн. Тус улс нь 2017 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 17.6%-тай тэнцэх хөрөнгийг эрүүл мэндийн салбартаа зарцуулсан бөгөөд нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал нь 10,246.14 доллар байна (Дэхийн Банк, 2020). Зарим улсын нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардлыг харвал, Швейцарь – 8,216.96 доллар, Итали – 3,619.70, Япон – 4,563.46 доллар, Өмнөд Солонгос – 2,980.16 доллар, Хятад – 8,41.11 доллар, Монгол- 518.13 доллар байна. Өөрөөр хэлбэл,  АНУ нь эрүүл мэндийн салбартаа хамгийн их хөрөнгө зарцуулдаг улс юм.

АНУ-д дотооддоо халдварласан анхны тохиолдол 2020 он 2-р сарын 20-ний өдөр бүртгэгдсэн бол халдварын тоо (ABC News, 2020), хамрах хүрээ богино хугацаанд эрчимтэй өсч 2020 оны 3-р сарын 12-н гэхэд халдварын тоо 1,645 болж, 41 хүн нас барав (CNN, 2020.03.12). Улмаар 2020 оны 3-р сарын 13-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп улс  орондоо үндэсний хэмжээний онц байдал зарласан юм. Гэсэн хэдий ч халдварын тоо өссөн хэвээр байсан бөгөөд улмаар эмнэлгийн ор, эмч, сувилагч, амьсгалын аппаратын хомсдолд орсон. Мөн эмч, сувилагчдад хамгаалах хэрэгсэл хүрэлцэхгүй байгаа бөгөөд ажлын байран дээрээ халдвар авах эрсдэл өндөр байгааг нийгмийн сүлжээгээр байнга мэдээлж байна.

3-р дугаар сарын 27-нд Харвардын их сургуулийн Harvard Global Health Institute-ийн захирал профессор Ashish K. Jha шууд ярилцлагын үеэрээ АНУ нь COVID19-ээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд 2 сар алдсан гэж хэлсэн нь анхаарууштай.

2020 оны 4-р сарын 13-ны байдлаар  тус улсад 557,590 хүн халдвар авч, 22,109 хүн нас бараад байна (https://coronavirus.jhu.edu/).

Монгол. Өндөр хөгжилтэй эдгээр оронтой харьцуулбал 3 сая хүн амтай Монгол Улс маань тахал гарсан Хятад улстай хил залгаа оршдог учир халдвар тархах эрсдэл хэд дахин өндөр.
Гэсэн хэдий ч бусад улсаас түрүүлж цаг алдалгүй хилээ хаах, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох зэрэг  шийдэмгий арга, хэмжээ авсан нь COVID19-ийн халдварыг Монгол Улсад тархахаас урьдчилан сэргийлсэн байна. Мөн Эрүүл мэндийн сайд  Цагаан сарыг албан ёсоор цуцлах саналыг гаргасныг цохон тэмдэглэх хэрэгтэй.

2020 оны 4-р сарын 14-ны байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн COVID19-ийн 30 тохиолдол бүгдээрээ  бусад улсаас зөөвөрлөгдөж орж ирсэн бөгөөд  тэдгээрийг хяналтад авч, эмчилж байна.

Сургамж:  Цар тахалын үед цаг хугацаа хамгаас чухал. Энд улсын эдийн засаг, эрүүл мэндийн салбарын хүчин чадал болон эрүүл мэндийн салбарын санхүүжилтаас гадна нотолгоонд суурилсан шийдвэрийг богино хугацаанд гаргах нь ямар чухал болохыг дээрхи гурван улсын жишээнээс харж болно.

Одоо COVID19 тахлын үед АНУ, Итали болон халдварын цөм болсон улсуудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулах зорилготой юм.

3. МОНГОЛ УЛСАД COVID19 ТАРХАХ ЭРСДЭЛ БУУРСАН УУ?
Аливаа эрүүл мэндийн систем, бодлогын цөм суурь нь хүний эрх юм.

Хүний эрхийг хамгаалах нь аливаа төрийн үүрэг. Манай улсын адилаар бусад улс орнууд хүсэлт гаргасан өөрийн иргэдээ боломжоороо авахаар ажиллаж байна. Үүнтэй уялдуулан Монгол Улсад COVID19-ийн халдвар дотооддоо тархах эрсдэл улам нэмэгдэж байна. Мөн түүнчлэн, Азийн орнуудад, ялангуяа Хятад улсад COVID19-ийн тархалтын 2 дахь давалгаа гарч болох эрсдэл байгааг судлаачид сануулж байна.

4. МОНГОЛ УЛСАД COVID19-ИЙН ХАЛДВАР ДОТООДДОО ТАРХСАН ТОХИОЛДОЛД ТАРХАЛТЫН ХУРД, НАС БАРАЛТЫН ХУВЬ ЯМАР БАЙХ ВЭ?
Олон улсад COVID19-ийн цаашдын төлөв, тархалтын боломжит хувилбарууд, үүнээс үүдэлтэй эрүүл мэндийн системийн ачааллыг статистикчид, тархвар судлаачид, эрүүл мэндийн эдийн засагчид тооцоолж байна. Ингэж загварчлах нь шаардлагатай эмч, сувилагч, эмнэлгийн ор, багаж тоног төхөөрөмж болон нөөцийн хувиарлалтыг хийхэд чухал юм.

Яг одоогоор манай улсад COVID19-ийн халдварын төлөв, тархалтын загварчлалыг  хийж олон нийтэд танилцуулаагүй байна. Харин бидний мэдэж байгаагар COVID19-ийн халдварт хамгийн эрсдэлт бүлэг нь ахмад настнууд болон суурь өвчтэй хүмүүс юм.

Үүнээс гадна COVID19-ийн нас баралтад нөлөөлж буй олон хүчин зүйлс байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна. Жишээлбэл:

АНУ-д агаарын бохирдол болон COVID19-өөс үүдэлтэй нас баралтын хамаарлыг судалсан судалгааны үр дүн 4 дүгээр сарын 7-нд хэвлэгдсэн бөгөөд агаар дахь PM2.5 тоосонцрын хэмжээ 1 мкг/м3-ээр нэмэгдэхэд COVID19-өөс үүдэлтэй нас баралт 15 хувиар нэмэгднэ гэсэн үр дүн гарчээ (Xiao Wu нар, 2020). Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол их газарт нас баралтын хувь илүү өндөр байх болно.
Коронавирусийн халдвар авсан тамхи татдаг хүн халдвар авсан тамхи татддаггүй хүнээс хүндээр өвдөх эрсдэл нь 1.4 дахин, улмаар эрчимт эмчилгээний тасагт хэвтэх, амьсгалын аппарат хэрэглэх, мөн нас барах магадлал нь 2.4 дахин их байгааг 2020 оны 3-р сарын 18-нд хэвлэгдсэн судалгаанд дурьджээ (Constantine I. Vardavas,  Katerina Nikitara, 2020).
Зарим улсад шинэ төрлийн коронавирусийн тархалт, нас баралтад эмч, тоног төхөөрөмж, орны дутагдалтай байдлаас гадна тухайн улсын эрүүл мэндийн салбарын хэт төвлөрсөн бус байдал, тусламж, үйлчилгээний давхардал, эрүүл мэндийн байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоо хангалтгүй байгаа гэх мэт хүчин зүйлс нөлөөлж байгааг судалгааны үр дүн харуулж байна (Benedetta Armocida нар, 2020).
Харин манай улсын хувьд ядуурал өндөр, тамхины хэрэглээ их, архаг хууч өвчинтэй хүмүүсийн тоо өндөр байгаа, мөн сүүлийн жилүүдэд агаарын бохирдол өндөр байсан зэргээс үндэслэн дараах таамаглал дэвшүүлж байна. Хэрэв  COVID19-ийн халдвар дотооддоо тархсан тохиолдолд:

Уг халдварын улмаас эмнэлгийн тусламж авах хэрэгцээтэй хүний тоо болон нас баралтын хувь нь олон улсын дунджаас өндөр байх;
Улаанбаатар хотод нас баралтын хувь илүү өндөр байх;
Залуу, хөдөлмөрийн насны хүмүүс халдвар авах эрсдэл, халдварын улмаас эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэл нь олон улсын дунджаас өндөр байх.
Мэдээж эдгээр нь таамаглал төдий боловч тандалт судалгаа хийж, анхааралдаа авахад илүүдэхгүй болов уу.

Үүнээс гадна бидний олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн судалгаагаар эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний давхардал их байгаа төдийгүй, эмчилгээ, үйлчилгээний тэгш бус байдал нэмэгдсэн байгааг анхаарах хэрэгтэй (Д. Жавхланбаяр нар, 2015).

Өөрөөр хэлбэл, өндөр орлоготой хүмүүс нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг илүү хэрэглэдэг бол орлого багатай иргэд маань шаардлагатай ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авч чадахгүй байгаа нь санаа зовох асуудал юм. Ялангуяа COVID19-ийн халдвар дотооддоо нэмэгдсэн тохиолдолд эмзэг бүлгийхэнд улам хүндээр тусах төлөвтэй байгааг анхаарах хэрэгтэй.

5. БОЛЗОШГҮЙ COVID19-ИЙН ХАЛДВАРЫН ТАРХАЛТТАЙ ХОЛБООТОЙГООР МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ
Хэдийгээр манай улсад эрсдэл өндөр, эрүүл мэндийн салбарт зарим тоног төхөөрөмж, багаж, хүний нөөц дутмаг, системийн асуудлууд багагүй байгаа ч COVID19-ээс урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлсэн өмнөх шийдэмгий, оновчтой арга хэмжээнүүд нь бидэнд дараах боломжуудыг олгож байна. Үүнд:

 COVID19-ийн халдвар эрчимтэй тархахаас өмнө эрүүл мэндийн салбараа  бэхжүүлэх боломж олгож байна. (Эрүүл мэндийн салбараа хэрхэн бэхжүүлэх талаар тусгайлан бичих нь зөв болов уу хэмээн хойш нь түр тавилаа.)
COVID19-ийн халдвар дотооддоо тархсан ч одоо хэрэгжүүлж буй нийгмийн эрүүл мэндийн арга, хэрэгслүүдээ амжилттай үргэлжлүүлсэн тохиолдолд эмнэлгийн ор, эмч, сувилагч, оношлогооны тоног төхөөрөмжийн эрэлтийн өсөлт нь бусад орнуудтай харьцуулбал харьцангуй бага байх боломжтой.
6.СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ
COVID-19-ийн улмаас хөл хорио тогтоосон улсуудад сургуулийн үйл ажиллагаа зогссон, бизнес, ажлын байраа алдсан, орлогогүй болсон, ганцаардсан гэх мэт олон шалтгааны улмаас хүн амын дунд стресс, сэтгэлийн дарамт ихсэх, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх зэрэг сөрөг үр дагаварууд ажиглагдаж байна.

Манай улсын хувьд 10-14, 15-19 насны хүүхдүүд, 20-24, 25-29 насны залуучуудын дундах нас баралтын тэргүүлэх шалтгаан нь амиа хорлолт гэсэн харамсалтай баримт бий (Үндэсний Статистикийн Хороо, 2018).

Иймд нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн хямралын энэ үед сэтгэцийн эрүүл мэнд, амиа хорлолтыг бодлогын түвшинд тусгайлан анхаарч ажиллах хэрэгтэй байна.

7. ХӨЛ ХОРИО, ЗАЙ БАРИХ ЗЭРЭГ АРГА ХЭМЖЭЭ НЬ ХЭР УДААН ҮРГЭЛЖЛЭХ ВЭ?
Өмнө нь дурьдсанчлан COVID19-ийн халдварыг хянах, хязгаарлах гол шийдэл нь хөл, хорио тогтоох гэх мэт аргууд биш юм. Харин хөл, хорио тогтоох, тусгаарлалт зэрэг аргуудыг халдвар авсан хүний тоог, эрүүл мэндийн салбарын хүчин чадлаас хэтрүүлэхгүй байх зорилгоор ашиглаж байна. Иймд манай улсад хэрэгжүүлж буй арга хэмжээ нь нэлээд хэдэн сар үргэлжилж болох магадлалтай.

Иймээс манай улс энэ нөхцөлд дасан зохицож, эдийн засгийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх арга зам боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай.

Бэлтгэсэн: Доктор, Дэд Профессор Д.Жавхланбаяр,

Зүүн Финландын Их Сургуулийн Эрүүл Мэндийн Бодлого болон Эдийн Засгийн ахлах багш
Куопио хот, Финланд улс
2020 оны 4 сарын 13

ShareTweet

Related Posts

Хатгаатай хүүхдэд сонгино, саримстай хоол өгч болохгүй
Зөвлөгөө

Хатгаатай хүүхдэд сонгино, саримстай хоол өгч болохгүй

2024-12-13 17:15
Я.Давгадорж: Саальчны гарын арчдас болон махны захын хутга, бандан зэргээс антибиотикт тэсвэртэй нян илэрсэн
Нийгэм

2024-09-05 09:31
Утааны улиралд хүүхдүүд жилд 4 удаа ханиад хүрч, эмчилгээнд 1-1.2 сая төгрөг зарцуулж байна
Эрүүл мэнд

Энэ жилийн ханиад хүндрэл, ужгирал ихтэй байна

2024-01-25 14:04
}

Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

by undesten
2026-09-27 16:19
0

С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

by undesten
2026-09-27 10:24
0

Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

by undesten
2026-09-27 10:11
0

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

by undesten
2026-09-25 17:11
0

А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

by undesten
2026-09-25 16:41
0

О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

by undesten
2026-09-25 11:18
1

Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

by undesten
2026-09-24 18:50
0

Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

by undesten
2026-09-24 13:54
0

АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

by undesten
2026-09-24 13:44
0

ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

by undesten
2026-09-24 13:34
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай