“Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, ХӨСҮТ-ийн баг эмнэлгийг тусгаарлан, сэжигтэй тохиолдлоос шинжилгээ авчээ. ХӨСҮТ-ийн багийнхан хэлэхдээ “Батлагдсан тохиолдол байхгүй. Сэжигтэй хүнээс шинжилгээ аваад буцаж байна” гэсэн хариулт өглөө.
Сонгдо эмнэлэг гаднаа “Эмнэлэг түр ажиллахгүй байна. Эргэлт авахгүй. Шинжилгээний хариугаа онлайнаар аваарай” гэсэн бичгийг хадаж, хаалга үүдээ цоожилж, хүн нэвтрүүлэхгүй, гаргахгүй байдалтай байв.