“УБ Сонгдо” эмнэлэгт хавдрын эмчилгээ хийлгэж байсан өндөр настан, уушгины үрэвсэлтэй гэгдэн амбулаторийн үзлэг хийлгэж явсан 40 настай эрэгтэй хоёроос коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас өчигдөр орой мэдээлсэн.
Хоёр сарын өмнө Улаан-Үдэд зорчсон ач хүү нь өвөөдөө халдаасан байх өндөр магадлалтай байна гэж үзэж байсан юм. Хэвлэлийн хурлын үеэр түргэвчилсэн оношлуураар оношилсон гэдгийг дахин давтан онцолж байсан.
Харин баталгаат оношлуураар /БНХАУ-д үйлдвэрлэсэн шинэ тест/лабораторийн шинжилгээ/ дахин шинжлэхэд коронавирус илрээгүйг шөнийн 02 цагт ЭМЯ-ны Шуурхай дэд штабаас албан ёсоор зарлалаа.
Энэ талаар “УБ Сонгдо” эмнэлгийн захирал Б.Болдсайхан “Вирусгүй гарлаа. Гэхдээ өвдөөд эдгэсэн байх магадлалтай. Вирусийн эсрэг эсрэгтөрөгч үүссэн учир. Бусад шинжилгээнд хамрагдсан 40-өөд хүний хариу “сөрөг” гарсан” гэж мэдээлжээ.