Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр 14.00 цагт Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд 5000 ширхэг эрүүл мэндийн хамгаалалтын хувцас хандивлана. Уг хамгаалалтын хувцсыг дотоодын үйлдвэрлэгчид хийсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хувийн зардлаараа худалдан авсан байна.