УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа сар гаруйхны дараа эхлэх гэж байна. Үүнтэй зэрэгцэн АН-ын байдал тун ээдрээтэй болж эхэллээ. Тодруулбал АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа, Төв аймгийн АН-ын дарга асан Д.Доржпүрэв нар мөрийн хөтөлбөрөө өгсөн аж.
Тэгвэл өнөөдөр мөн Монгол Улсаас Хөх Хотод суух консул асан Д.Мөнх-Эрдэнэ АН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж буйгаа зарлалаа. Тэрээр УИХ-ын 2020 оны сонгуульд Баянхонгор аймагт бие даан нэр дэвших аж.