ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинэ коронавирусийн халдварын шинжилгээний хариуг танилцууллаа.
“Дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 281 зорчигчид шинжилгээ хийлээ. Үүнээс нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. 280 хүнээс илрээгүй.
Франкфуртийн онгоцоор явах гэж байгаа хүнээс коронавирусийн халдвар илэрлээ гэсэн ташаа мэдээлэл гарсан. 11 цагаас баталгаатай мэдээллээ хувцаалцаж байгаа. Коронавирусийн эсрэг бие үүссэн. Энэ нь хөнгөн маягаар тусаад эдгэсэн гэсэн тэмдгээ тавиад орхиод явсныг коронавирус илэрчихлээ гээд хүмүүсийг амраасангүй. Ойрын хавьтлын 15 хүнээс шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Эсрэг биет үүссэн хүн нь Бельги улсаас ирсэн иргэн байсан
Худал мэдээллийг бие биедээ, өгсөн хүмүүсийг илрүүл.
Франц иргэн өнөөдөр өглөө нутаг руугаа явлаа. Би өөрөө гаргаж өгсөн. Чинбаяр ахлагчтай хамт олонд талархал илэрхийлсэн. Та бүхний ачаар эрүүл саруул боллоо. Маш их баярлалаа. Монгол Улсаас вирусгүй болоод буцаж байгааг баталгаажуулаад ХӨСҮТ-ийн захиралтай бээлийгээ тайлаад гар барилаа, маскаа тайлаад тэврэлдлээ” гэсэн мэдээллийг өглөө.