• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 8 сарын 21
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    О.Оюунзул: Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг хуульд анх удаа тусгасан

    Ерөнхий сайд БНХАУ-д АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

    Г.Дамдинням: Евро-5 бензинийг олдсон үнээр нь зарж байна. Бензин дэлхий даяар олдож байгаа нь л их юм болоод байна

    Шонхор агнах зөвшөөрөлтэй гадаад иргэдийн отогт нэвтэрсэн иргэнийг шалгаж байна

    АТГ-аас Ж.Энхжаргаланг хамаарал бүхий компанидаа төсвөөс мөнгө шилжүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үйлдлийг шалгаж тогтоожээ

    COP17: Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ

    Мотоциклоор такси үйлчилгээ үзүүлэх хориотой

    Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

    Нийт зээлийн өрийн үлдэгдэл 5.5 их наяд төгрөгөөр өсжээ

    Нийт 79.3 мянган ажилгүй иргэн байгаагийн хамгийн их буюу 32.9 хувь нь ажил хайгаад олдоогүй гэжээ

  • Улс төр
    “COP17” талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо

    Н.Учрал: Эрчим хүчний тарифыг нэмэхгүй

    Арваннэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэвэр тооцож эхэлснээр өндөр настны тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэв

    ЗГ-аас “2026 оны төсвийг 1.4 их наядаар танах“ төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ

    Монголд хиймэл оюун ухаанд түшиглэсэн дата төв байгуулна

    Н.Учрал: Дэлхий нийтийг хамарч буй сорилтод хамгийн их өртөж буй улс орны нэг нь Монгол

    Б.Энхбаяр: ТӨК-иудыг шинээр байр, оффис худалдан авахыг хориглож, урсгал зардлуудыг танахад анхаарна

    Шинэ төмөр замаар аюултай ачааг хотоос гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    Украиныг дроноор хангасан Их Британи улсад ОХУ хариу барина гэв

    ОХУ-ын шөнийн цохилтын улмаас Украины таван хүн амиа алджээ

    Бельгид байшин засварлаж байсан ажилчид зоорийн хананд нуусан их хэмжээний алт олжээ

    ОХУ-ын үр тарианы экспортын томоохон терминалууд Украины цохилтод өртжээ

    Колумбид болсон газар хөдлөлтийн улмаас 132 хүн амиа алдаад байна

    Нар хиртэлт европын халууныг түр хугацаанд бууруулна

    Сөүл хот анх удаагаа 40 хэм давж халжээ

    Сөүл хот анх удаагаа 40 хэм давж халжээ

    Казахстан улс 70 жилийн өмнө устсан барыг сэргээн нутагшуулах ажлыг эхлүүлжээ

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

  • Эрүүл мэнд

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

No Result
View All Result

Павловын ноход бэлдэхгүй л юм сан

Хүүхдийг шийдэхүй, сэтгэхүйд сургах ёстой

by undesten
2020-05-15 18:53
in Нийтлэл
6
Павловын ноход бэлдэхгүй л юм сан
SHARETWEET

Бичил оршил

Зөв бичих дүрмийн тухай ямар ч бичлэг нийтийн сүлжээнд тавьсан, доор нь томоохон хэрүүл тэмцэл өрнөх нь дамжиггүй. Ингэж бичих ёстой ёсгүй, дүрэм өөрчлөгдсөн өөрчлөгдөөгүй, хийх юмгүй хэл шинжээчдээс болж үхлээ хатлаа, би сурснаараа л бичнэ, төр засаг дүрэм өөрчилж байгаад цөмийн зэвсэг хийх гэж байна…. юу ч гэж мэднэ, ямар ч байсан, яг юу болоод байна, асуудал хэзээ ургав, яах вэ, яаж хэдүүлээ энэ асуудлыг шийдэх вэ гэсэн санаа оноо бол бараг үгүй. Сүүлдээ өөрөөс нь өөр үзэлтэй нэгнээ ахуй амьдрал, царай зүс, оршин суугаа газар нутаг, хань ижил, үндэс угсаагаар нь доромжлоод дуусна. Зөвхөн зөв бичих дүрмийн тухайд ч биш, ерөөс ямар ч маргаантай асуудлын талаар бид ийм л маягаар хэлэлцдэг. Ингэхэд бид яагаад соёлтой мэтгэлцэж сурсангүй вэ? Өөр үзэл бодол байж болно гэдгийг яагаад ойлгодоггүй, хүлээн зөвшөөрдөггүй вэ? Миний буруу байж болох юм шүү гэж яагаад бодож чаддаггүй вэ? Энэ олон асуултын хариуг суурь боловсролоос хайгаад үзэх үү? Ерөнхий боловсролын сургуульд бидэнд юуг, хэрхэн заасан бэ?

Хоёрдахь оршил

Орос Зөвлөлтийн сурган хүмүүжүүлэх арга барил буюу зөвхөн мэдлэг олгодог, цээжлүүлдэг, эргээд асуудаг, хариулахаар нь дүн тавьдаг тогтолцоо нэг л болж өгөхгүй байгааг бүр 1964 онд гүн ухаантан Эвальд Ильенков таньж мэдээд “Школа должна учить мыслить” буюу “Сургууль хүүхдийг сэтгэн бодохуйд сургах ёстой” хэмээх дэлгэрэнгүй өгүүлэл бичжээ. Академич Ш. Лувсанвандан багш тэрхүү өгүүллийг үзээд ихэд бахдан, шавь Ж. Лувсандорждоо “… манайд ойрын хорин жилдээ ийм өгүүлэл гарахгүй биз, залуучууд та нар даруй орчуулан гаргавал түмний тус бүтээсэн буянтай үйлс болно шүү” хэмээж байсан аж. Үүнээс хорин жилийн хойно 1984 онд, Ж. Лувсандорж багш Лу багшийн хүслийг гүйцэлдүүлэн, МУИС-ийн гүн ухааны багш Г. Лодойгоор мөнөөх өгүүллийн товч хувилбарыг нь монголчлуулж, “Шинжлэх ухаан, амьдрал” сэтгүүлд хэвлүүлсэн байна. Саяхан хуучны юмаа янзалж байтал 84 оны тэр сэтгүүл гараад ирэв. Өгүүллийг унштал өдгөө манай нийтийн сүлжээн дэх нэгнээ үл сонсох, доромжлох, юмыг ганцхан талаас нь харах, зөвхөн өөрийн зөв гэж бодох, туйлын үнэнд итгэх, өөрөөсөө бусдын үзлийг эсэргүүцэх, хараах, мэддэг үнэнээс нь өөр “үнэн” гараад ирвэл уурлах, бухимдах зэрэг ааш авир, сэтгэцийн мөн чанар, угшил тодорхой харагдсаны тул тэртээ 1964 оны энэхүү өгүүллээс эш татан, тайлбар нэмэн өгүүлсү.

Их юм мэдсэнээр ухаантай болохгүй

Ийм нэртэй анхдугаар бүлэгтээ Ильенков “Оюун ухааныг зэрэмдэг болгох итгэлтэй аргын нэг бол ёс төдий цээжлүүлэх арга юм. Хэмжээ хязгааргүй давтлагаар цээжлэн эзэмшсэн үнэн хэчнээн гүнзгий байх тусмаа оюун ухааныг төдий чинээ их эвддэг нь гайхалтай юм. Учир нь хүүхэд туршлага багатай байдаг тул зоримог, шинэ санааг тун амархан мартдаг” гэжээ.

Социализмын тэр үе байтугай одоо хүртэл манай сургалт ийм л чиглэлээр явж байна. Шүлэг цээжлүүлэх, ташуу налуу зураас хэдэн мянга дахин бичүүлэх, томьёо тогтоолгох… Түүх гэхэд сайн муу баатар, тов тодорхой, нэгийг нь бишрэн шүтэх, нөгөөг нь үзэн ядах.

Их юм мэдсэнээр ухаантай болохгүйн өөр нэг жишээг Америк, Монгол боловсролын ялгаан дээр үндэслэн хэлье. Өнгөц хараад манайхан америк хүүхдүүдийн газарзүйн мэдлэг, хичээлийн чанарыг голох нь их. “Унгарын нийсэлийг Будапэшт гэж мэдэхгүй байна шүү дээ” гээд л гайхдаг юм. Дэлхийн улсуудын нийслэлийг нэрлээдэх гэвэл үнэндээ манай хүүхдүүд хавьгүй илүү байх нь тодорхой. Учир нь багш нь цээжлүүлсэн, шалгасан, дүн тавьсан, мэдлэг өгсөн. Гэвч үүнээс цааш, асуудлыг гүнзгий авч үзээд ирэхээр жинхэнэ асуудал ургана. “Будапэштийн үүх түүхийг судалж, хотоор аялах зугаалах зөвлөгөө бичиж ир” гэсэн бүтээлч даалгавар өглөө гэж бодъё. Америкийн хүүхдүүд тэр мэдээллийг хаанаас олох ёстой, номын санг хэрхэн хэрэглэх, Гүүгл хайлтыг яаж ашиглах, олсон материалаа хэрхэн эш татах, шууд хуулбал асуудалд орох гэх мэт мэдээлэлд хүрэх замаа хийгээд боловсруулах арга барилаа маш сайн ухамсарласан байдаг. Манайхны хуьд гэвэл ихэнх нь Унгарын нийслэл Будапэшт гэдэг мэдлэгийнхээ хүрээнд эргэлдсэн хэвээр, овоо сүрхий эх сурвалж ашигласан нэг нь Википэдиагийн өгүүллийг тэр чигээр нь хуулаад тавьчихсан байх жишээтэй. Нэгэнт л тооцоолуурын хатуу диск биш хойно бид бүх мэдээлэл, мэдлэгийг тогтоох боломжгүй, тиймээс огт ойлголгүйгээр тогтоох арга бодот амьдрал дээр явцгүй юм.

Павловын нохой

Ильенков өгүүлэлдээ И.П. Павловын нэгэн туршилтыг тайлбарласан байна. Нохойд тойрог дүрс үзүүлэхэд шүлс ялгардаг эерэг рэфлэкс, зууван дүрс үзүүлэхэд түүний эсрэг үйлдэл үзүүлдэг сөрөг рэфлэкс тогтоожээ. Хоёр дүрсийг нохой алдалгүй ялгаж сурсан байна. Гэтэл нэг өдөр модны дугуй хэлбэртэй навч агаарт эргэлдэж байсан нь заримдаа дугуй, заримдаа зууван болж харагдсан аж. Нохой алиныг нь ялгаж чадахгүй эхлээд сандарч, дараа нь уурлаж эхлэв. Нөхцөлт рэфлэксийн маш нарийн боловсруулсан хоёр механизм хоорондоо харшилдаж, зөрчил үүссэнийг нохойн мэдрэлийн систем хүлээн авах чадваргүй болсон ажээ.

Ильенков энэхүү туршилтын талаар: “Хөгжсөн оюун ухааны хувьд бол зөрчил гэдэг нь загварчилсан үйлдэл буюу өдгөө нэрлэж заншсанаар алгоритмын тусламжтайгаар шийдэж болохгүй асуудал үүссэний дохио болно. Энэ бол гагцхүү хүнд л байдаг сэтгэхүйгээ ажиллуул гэсэн дохио бөгөөд ямар ч нохой, ямар ч тооцоолуурт байдаггүй билээ. Иймд зөрчил нь оюун ухааныг хямралд оруулах шалтаг болж байх бус, харин бие даасан, бүтээлч үйл ажиллагаанд оруулах түлхэц болж байхаар оюун ухааныг зохион байгуулж, хүмүүжүүлэх хэрэгтэй…” гэжээ.

Зөрчил… Тийм ээ зөрчлийг бид хэрхэн хүлээн авдаг вэ? Юуны өмнө дунд сургуульд дан туйлын үнэн заалгачихсан улс зөрчил гэж байдгийг ч мэдэхгүй, тиймээс эгээ л Павловын нохой шиг эхлээд сандарч, дараа нь уурлана. Зөв бичих дүрэм өөрчлөгдөөд “бөжин” болчихсон юм аа гэж бат итгэдэг хүнд Дамдинсүрэнгийн толь дээрх “бөжин”-г харуулахад л Павловын нохой болно. Сүхбаатарыг Богдын эмч хор өгч алаагүй гэвэл яах билээ? Өнөө Богд чинь өдгөө Монгол улс тусгаар байгаагийн гол шалтгаан нь байвал яах сан билээ?

Уран зохиолд ч хамаатай

Ильенков нэгэн математикчийн ярьсныг өгүүлэлдээ дурджээ. Математикч: “Сургуульд байсан үеэ эргэн санахад уран зохиолын хичээлийг бидэнд Белинскийн үзлийг баримтлагч хүн заадаг байв. Бид Пушкинийг түүний үзлээр, өөрөөр хэлбэл Белинскийн үзлээр ойлгодог байж билээ. Пушкиний тухай багшийн ярьсан бүхнийг үнэнд тооцож, багшийн ярьснаас өөр зүйлийг бид Пушкинээс олж хардаггүй байв. Писаревын өгүүллийг тохиолдлоор олж харах хүртлээ би ийм л явсан юм. Тэр өгүүллийг уншсанаас хойш надад эргэлзэл төрж эхэлж билээ. Бүх зүйл бидний мэдэж байснаас тэс өөр хэрнээ их үнэмшилтэй байдаг нь ямар учиртай билээ? Аль нь зөв болж таарах вэ? гэсэн асуудалтай тулгарсан юм. Тэгэхээр нь Пушкинийг өөрөө судалж эхэлсэн маань түүнийг жинхэнэ дүр төрхөөр нь “олж харахад” хүргэж, тэгэхэд л Белинский, Писаревын үзлээр биш, өөрийнхөөрөө ойлгох болсон юм” гэжээ.

Саяхан манай нийтийн сүлжээгээр Чойном хэр найрагч болох тухай, түүнээс өмнө 90-ээд оны эхээр “Тунгалаг Тамир” хэр роман болох тухай маргаан, маргаан ч гэж дээ, хэрүүл хэрхэн өрнөлөө, санаж байна уу?Туйлын үнэнийг заалгачихсан улс тэгж маргалдахаас ч аргагүй юм. Ихэвчлэн “монгол Писарев” рүү “Чи Пушкинд атаархаж байна уу? Пушкинийг шүүмжилдэг хэн юм бэ, чи? Од болох гээ юү?” гэсэн хандлагаар довтолсон доо. Дээрх орос математикч шиг эргэцүүлж үзсэн хүн цөөхөн. Гэснээс Писарев Пушкинийг биш Гоголийг Оросын утга зохиолыг үндэслэгч хэмээн үздэг байсан юм. Энэ тухай өгүүлэх гээгүй тул, асуудалдаа эргэн оръё.

Ильенковын хувьд дээрх математикчийн яриаг ийн дүгнэжээ: “Энэ бол ганцхан Пушкинд хамаатай зүйл биш юм. Хэчнээн олон хүн сурах бичгээс Пушкиний тухай “гарцаагүй үнэн”-ийг олж мэдээд, түүгээрээ сэтгэлээ тайвшруулан, сургууль төгсөж, амьдралд шилжээ бол? Пушкинийг унших гэсэн маш олон хүний сонирхлыг дунд сургуульд чухам уран зохиолын хичээлээр хаасан гэдгийг нуугаад яах вэ? Ганцхан Пушкинийг ч биш, Дарвин, Ньютон, Фарадей, Ломоносов гэх мэт бусад олон эрдэмтний бүтээлийг унших сонирхлыг хаасан байж таарна. Бага насандаа “туйлын үнэн шинжлэх ухааны бэлэн хоолноос” идээд сурчихсан хүн эрэл хийж хоол олохыг ер хүсдэггүй нь зүйн хэрэг…”

Хоёр хоёрын дөрөв үү?

“Хоёр дээр хоёрыг нэмэхэд дөрвөөс өөр байж болохгүй гэж үздэг хүн хэзээ ч суут математикч болж чадахгүй нь ойлгомжтой” гэж Брехт хэлжээ. Тэгвэл Ильенков тийм хүмүүсийг “суут математикч байтугай зүгээр нэг математикч ч болж чадахгүй, сампинч нягтлан бодогчоос хэтрэхгүй, удахгүй тийм хүмүүсийг машин орлох болно” гэжээ. Эргэлзээгүй үнэн гээч үргэлжид асуудлыг шийдэх сэтгэлгээг, сэтгэн бодохуйг хааж боож байдаг.

Блүүмингтон хотноо миний хичээллүүлдэг Монгол хэл соёлын зусланд арваад жилийн өмнө Монголоос ирж амарсан нэгэн хүүхдийн тухай ярья. Түүх маш их уншсан, чухам манай боловсролын системээс төрөн гарах “хэв шинжит” шилдэг хүүхэд. Сурах бичгээсээ гадна Дамдинсүрэнгийн Нууц товчоог уншаад бараг цээжилчихсэн. Түүхийн олимпиадад бол түрүүлэх нь гарцаагүй, тийм л хүүхэд. Ганцхан дутагдал нь багш нар нь “зөрчил, эргэлзээ” гээчийг суулгаж өгөөгүй учраас өөр мэдээллийг хүлээн авах чадвар нь хөгжөөгүй. Индианагийн их сургуулиас түүхийн алдартай профессор ирж, зуслангийн багш хүүхдүүдэд Монголын тухай лекц уншлаа. Аян дайн, жанждын тухайд Жэбэ, Жэлмэ гэх мэтээр ярьж байв. Лекцийн төгсгөлд нөгөө хүү профессорыг “Та хүний нэр буруу хэлээд байна, Зэв Зэлмэ гэх ёстой” хэмээн шүүмжилсэн юм. Нөгөө багш монгол бичгийн хэл, хамжин шүргэх гийгүүлэгч хэзээ үүссэн тухай, тэр үед З байгаагүй зэргийг тайлбарлах гэж хэд хэд оролдоод дийлээгүй, ихийг уншсан, Да багшийн Нууц товчоог тэр чигээр нь цээжилчихсэн хүүгийн оюунд “Зэв, Зэлмэ” гэхээс өөр зөв хувилбар орох зайгүй болчихсон ажээ. Бүр сонсохыг ч, яагаад Ж байж болохыг бодохыг ч хүсээгүй. Гадаад хүн буруу ярилаа гэсэн бодлоороо л үлдсэн сэн. Бидний төгсгөн гаргаж байгаа шилдэг бүтээгдэхүүн яг ийм л байна.

Асуудлыг өөрсдөө шийдэх ёстой

Эргээд зөв бичих дүрмийн тухай асуудлаараа жишээ татъя. Тэр жил Үндэсний ТВ нэг том мэтгэлцээн зохион байгуулсан юм. Өнөө 700 үг, түүнийг тойрсон асуудлуудын тухай. Дунд сургуулийн монгол хэлний багш нар, бас их сургуулийн нэг сэтгүүлзүйн багш “бөжин” гэж солих хэрэг юу байв, ямар ч хэрэггүй, “бүжин” хэвээрээ байвал яасан юм бэ гээд л гомдоод явна. Ер нь бол, үнэн хэрэгтээ хэзээ “бүжин” байгаагүй юм. Олонх нь буруу бичдэг байсан юм. Үүнийг нийтийн сүлжээ, хичээл сургууль дээр хэнд ч хэд ч хэлээд манайхан хүлээж авахгүй нь тодорхой болоод байна. Хэзээ дүрмийг ингэж солив гээд л уурлаад байх. Нөгөө зөрчлийг хүлээн авахдаа эхлээд сандарна, дараа нь уурлана гэдэг нь тэр.

Америкийн боловсролын тогтолцоонд ийм асуудлыг яаж шийднэ гээч. Их амархан. Багш хэзээ ч угаасаа “бөжин” байсан юм гэж хэлж өгөхгүй. Тав таваар нь баг болгоод “Бөжин Бүжин” гэсэн хоёр бичлэгийн учрыг олоод, тайлан бичиж ир гэсэн хоёр долоо хоногийн даалгавар өглөө, гүйцээ. Өнөө муу тав чинь ёстой л номын сан ухаж, эрдэмтэн мэргэд рүү гүйнэ дээ. Зүгээр нэг хүний хэлсэн үг бол баримт болж чадахгүйг ойлгоно. Тэгсээр байж нэг нь кирил монгол хэлээр гарсан хамгийн анхны том толь бичиг бол А. Лувсандэндэвийн Монгол-Орос толь юм байна, кирил бичиг аваад удаагүй үе буюу 1957 онд Москвад хэвлэсэн юм байна, тэр тольд яаж бичиж вэ гээд шүүрдээд үзэнгүүт 80-р тал дээр нь БӨЖИН гээд гараад ирнэ. Хэзээ хэн тэгээд “бүжин” болгочоо вэ гээд цааш нь юм ухна, дараагийн томоохон толийг Я. Цэвэл гуай гаргасан юм байна гэж мэдээд мөнөөх алдарт ногоон толийг сөхөж үзнэ, аанай л БӨЖИН гээд гараад ирнэ. Арайхийн нэг нь 1974 онд гарсан, Х. Далхажав, Ц.Цэрэнчимэд нарын “Зөв бичих зүйн толь бичиг” гээчийг олно, 52-р тал дээр бүжин биш БӨЖИН гээд дурайж байна. эцэст нь, өнөө Дамдинсүрэнгийнхээ л толийг харсан нь дээр юм байна гээд үзтэл 46-р тал дээр өнөөх БӨЖИН байхыг олж харна. Ингээд хэзээний ямар ч толь дээр “бүжин” гэж шийдээгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрнэ. Харин ном сонин зэргээс “бүжин” гэсэн бичлэг олныг харах болно. Гайгүйхэн шиг баг бол цааш нь лавшруулан бүх насны хүмүүсээс яагаад аль нэг бичлэгийг нь зөв гэж үздэг тухай судалгаа авна, өөр нэг баг 70, 80, 90-ээд оны сонин сэтгүүл дэх бөжин-бүжин гэсэн бичлэгийг түүж харьцуулж үзнэ. Ингээд хоёр долоо хоногийн дараа ирэхдээ багшаараа ахин дахин “бөжин” гэж хэлүүлээд ч үгүй би сурснаараа л бичнэ гэж гүрийхгүй, харин ч эсрэгээрээ учир начрыг нь олчихсон, одоо цааш нь яаж зөв бичүүлж сургах вэ гэсэн санаатай орж ирнэ.

Үүнд л боловсролын тогтолцооны хамгийн том ялгаа оршиж байгаа юм. Бэлэн мэдээлэл өгөхгүй, өөрсдөөр нь хайлгаад шийдүүлээд байх нь цаг алддаг гэм бий, гэхдээ дан бэлэн 100 хувь үнэн мэдээлэл өгөөд байхаар Павловын нохой шиг болчих аюултай даа. Павловын нохой гэж дэндүү муухай хэллээ гэж та бодож байна уу? Тэгвэл нийтийн сүлжээнд нэвтрээд нэг хөнгөхөөн мэтгэлцээн үүсгээд үз. Тэгээд хараарай.

Скэпсис

Сурган хүмүүжүүлэгчид бид тэгэхээр доорх хэдэн зүйлд анхаарлаа хандуулмаар байна.

Нэгд, шинжлэх ухааны нотлогдсон үнэнийг заахдаа “эргэлзээгүй” үнэн мэдлэгийг мэдээж өгнө, гэвч бас давхар “эргэлзэл” буюу эртний Гэрэг нарын хэлээр бол скэпсис гээчийг өгч байх нь зүйтэй. Аймшигт өвчний өчүүхэн хувийг бяцхан хүүхдэд өгөхөд яадаг билээ? Яг л тэр мэт.

Хоёрт, мэдлэг дангаар нь өгч цээжлүүлэхээсээ илүү мэдлэгт хүрэх арга замыг заагууштай.

Гуравт, заасан бүгдийг чинь тоть мэт эргээд давтан хэлж байгаа хүүхдээс илүү сэтгэн бодож байгаа, асуудлыг шийдэж байгаа, ургуулан үргэлжлүүлж байгаа, тийм хүүхдийг хөхиүлэн сайшаах, тийм сэтгэлгээг хөгжүүлэх хэрэгтэй.

“Энэ бүхнийг тэгээд яаж хийж гүйцэтгэх ёстой юм бэ, алив чи тийм мундаг юм бол арга зам заагаад аль” гэж байгаа бол та энэ өгүүлийн санааг ойлгоогүй байна гэсэн үг. Хүүхдийн сэтгэн бодохуйд сургах ёстойн адил бид бүгд өөрсдөө бас арга замаа сэтгэн бодож олох ёстой. Бэлэн жор өгөхөө больё гэсэн өгүүлэл бичсэн би өөрөө танд бэлэн жор өгвөл яах сан билээ?

@Саруул
baabar.mn

ShareTweet

Related Posts

Инфляцийг бут ниргэгч
Нийтлэл

Инфляцийг бут ниргэгч

2026-08-13 20:52
Нулимснаас төрсөн Ардын жүжигчин…
Нийтлэл

Нулимснаас төрсөн Ардын жүжигчин…

2026-02-19 12:08
“Халуун элгэн нутаг” дууны үгийн орчуулга, тайлбар
Нийтлэл

“Халуун элгэн нутаг” дууны үгийн орчуулга, тайлбар

2026-02-12 17:41
}

Шинэ мэдээ

“COP17” талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо

“COP17” талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо

by undesten
2026-08-21 13:17
0

О.Оюунзул: Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг хуульд анх удаа тусгасан

О.Оюунзул: Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг хуульд анх удаа тусгасан

by undesten
2026-08-20 18:58
0

Н.Учрал: Эрчим хүчний тарифыг нэмэхгүй

by undesten
2026-08-20 13:27
0

Арваннэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэвэр тооцож эхэлснээр өндөр настны тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэв

Арваннэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэвэр тооцож эхэлснээр өндөр настны тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэв

by undesten
2026-08-20 12:10
0

ЗГ-аас “2026 оны төсвийг 1.4 их наядаар танах“ төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ

ЗГ-аас “2026 оны төсвийг 1.4 их наядаар танах“ төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ

by undesten
2026-08-20 12:02
0

Ерөнхий сайд БНХАУ-д АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

Г.Дамдинням: Евро-5 бензинийг олдсон үнээр нь зарж байна. Бензин дэлхий даяар олдож байгаа нь л их юм болоод байна

by undesten
2026-08-20 11:34
0

Монголд хиймэл оюун ухаанд түшиглэсэн дата төв байгуулна

Монголд хиймэл оюун ухаанд түшиглэсэн дата төв байгуулна

by undesten
2026-08-19 14:06
1

Шонхор агнах зөвшөөрөлтэй гадаад иргэдийн отогт нэвтэрсэн иргэнийг шалгаж байна

Шонхор агнах зөвшөөрөлтэй гадаад иргэдийн отогт нэвтэрсэн иргэнийг шалгаж байна

by undesten
2026-08-19 13:11
1

АТГ-аас Ж.Энхжаргаланг хамаарал бүхий компанидаа төсвөөс мөнгө шилжүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үйлдлийг шалгаж тогтоожээ

АТГ-аас Ж.Энхжаргаланг хамаарал бүхий компанидаа төсвөөс мөнгө шилжүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үйлдлийг шалгаж тогтоожээ

by undesten
2026-08-19 11:57
1

Б.Баяржаргал Пауэрлифтингийн Залуучуудын ДАШТ-ээс нийлбэр дүнгээр АЛТАН медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо

2026-08-19 11:41
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай