Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Коронавирус дэлхийн 216 улс оронд бүртгэгдсэнээс 5 сая 668 мянган хүн өвчилж, 346 мянган хүн энэ өвчний улмаас нас барсан байна.
24 цагийн дотор ОХУ-д 8946 тохиолдол нэмэгдсэн байна. Манай улсын хувьд ЭМЯ-ны 119 дугаарт 336 хүн залгаж зөвлөгөө авлаа. Хүмүүс амралтын газар олноороо бөөгнөрч, амны хаалтаа зүүхгүй байна гэсэн гомдол ирж байна. Ялангуяа амралтын газар хоолны ширээг 1-1.5 метр зайтай байлгах, хүн хүлээж авахын өмнө өрөөг ариутгаж халдваргүйжүүлсэн бай гэсэн зөвлөмжүүдийг амралтын газруудад хүргүүлсэн байгаа ” гэсэн юм.