Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр 193 хүнд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. ХӨСҮТ-ээс өнөөдөр 4 оюутан эдгэрч дараагийн шат руу шилжлээ. Манай улсад нийт 141 тохиолдол бүртгэгдсэнээс 37 хүн эдгэрлээ. Одоо 104 хүн эмчилгээ хийлгэж байна. Үүнээс 9 хүний биеийн байдал хүнд 95 хүний биеийн байдал хөнгөн байна.
Мөн өнөө өглөө ОХУ-аас 170 иргэн эх орондоо ирсэн. Тэдгээрээс 6 хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Харин бусад иргэдийг Зүчи буудалд 60, Альфа буудалд 49, Dream буудалд 55 хүнийг тусгаарлалаа” гэсэн юм.