БНСУ-д эхнэр хүүхдүүдийн хамтаар аялж яваад хөл хорионд орсон олимпийн аварга Э.Бадар-Ууганы загасны үйлдвэрт ажиллаж байгаа зураг цахим хуудаснаа цацагдлаа. Нийгэм түүний зургийг хараад хоёр талтай хүлээн авч байна.
Мэдээж тэнд гацсан хүн хоол унд, өмсөж зүүхээс эхлээд л мөнгө хэрэгтэй л байгаа. Үүний тулд бага сага ажил олоод хийчихвэл зүгээр. Гэвч манай олимпийн аваргууд ажил хийхээргүй амиа аваад явчих хөрөнгөтэй гэж зарим нь ярьж байна. Ямартай ч аялж яваад гацсан гэдэг утгаараа одоогоор тусгай үүргийн онгоцонд багтаж чадахгүй л байна. Тиймээс хэзээ хил нээгдэхийг хүлээх зуураа амь зуух л хэрэгтэй болж байна.
Гэхдээ мушгиж хардаг хүнд бол хар ажил хийж зовж байгаа гэж харагдуулах гэсэн арга байж болох л юм… Цаг сайхан болно доо. Хүлээж л байхаас…