Монгол Улсын иргэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт байрлах жуулчны бааз, ресторанд урлагийн тоглолт хийхдээ тус улсын хуулийн дагуу зохих зөвшөөрлийг авч, ажиллахыг Гадаад Харилцааны яамнаас анхаарууллаа.
БНХАУ-ын \”Гадаадын иргэдийн хилээр орох гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд \”Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах, 5-15 хоногоор саатуулах арга хэмжээ авах”, мөн 80 дугаар зүйлд \”Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гадаадын иргэнийг 5,000-20,000 юанийн мөнгөн торгууль ногдуулах, ноцтой гэж үзвэл 5-15 хоногоор саатуулах” гэж заасан байна.
Энэ оны 7 дугаар сард Монголын 15 оюутан, 9 дүгээр сард 11 оюутан тус тус зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэж, оршин суусан хэрэгт холбогдож, цалин хөлсөө авч чадалгүй хохирсон хэрэг гарлаа.