ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.
Тэрбээр “Зургаадугаар сарын 22-ны өдөр дөрвөн лабораторид нийт 426 хүн шинжилгээ хийхэд, үүнээс 424-т нь коронавирус илрээгүй. Харин хоёр шинжилгээнд коронавирус илэрлээ. Нурсултан-Улаанбаатартын онгоцоор ирсэн 26, 31 настай хоёр хүний давтан шинжилгээнд вирус илэрсэн тул ХӨСҮТ-ийн эмчилгээнд шилжлээ.
“Цэргийн сургуулийн таван оюутан 40 хоног эмчлэгдээд эдгэрлээ”
Өнөөдөр мөн сайн мэдээтэй. ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн таван оюутан 40 хоног эмчлэгдээд эдгэрч, өнөөдөр ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна.
Нийт батлагдсан тохиолдол 215 болж, эдгэрсэн иргэдийн тоо 158 болсон. Эмчилгээнд 57 хүн байгаа бөгөөд биеийн байдлыг үнэлбэл 51 нь хөнгөн, 6 нь хүндэвтэр байна” гэв.