Нам болж талцаад иргэдээ хагаралдуулж байгаа манай төрийн түшээд үнэндээ нэг нэгэндээ өгөөтэй аваатай амьдардаг. Тэр намын тэр гэж шүүмж хэлж олон нийтийн сүлжээгээр хэрэлдэх, барьцалдаж авах дээрээ тулдаг ч үнэндээ хөшигний ард бие биенээ тэврэн хэн хэндээ ашигтай бизнес санал ярин суугаа дүр зурагтай. Тэгвэл тэд иргэдийг хооронд нь талцуулж хуваах ямар ашигтай вэ. Магадгүй маск нь тэр байх. Үнэндээ иргэдийг хөнгөхөн хуурч байгаа энэ үйлдэл нь 26 жилийн үргэлжилсэн жүжигт нь иргэд итгэл алдарч байна.
Иргэдийг ядуу байлгаж хямд аргаар таалагдах гэсэн \”агуу” бодлого яригдаж байна. Манай орон баян чинээлэг орны тоонд орно. Бидний хувьд 70 сая малтай, бүх үеэрээ идэх байгалын баялагтай, тэсвэр тэвчээртэй амгалан тайван иргэдтэй, холч уужуу ухаантай ард түмэнтэй ийм улс үнэндээ ховор.
Дэлхийн зарим оронд улс төр сонгогдон гарах нь ч зовлон баймаар орнуудын дэргэд манай орон бол жаргалын орон. Ийм их сонголт, ийм их боломж, ийм их хүндэтгэлээр ард түмнийг төлөөлнө чадна хэмээн гарч ирсэн нөхдүүд 26 жилийн турш Монголын ард түмнийг гуйлгачингийн дүрд тоглуулж байна. Манай орон шиг байгалийн баялаггүй хэрнээ азийн бар болтлоо хөгжсөн орон байна. Энэ бол зөв бодлого, зөв удирдлага,эх оронч сэтгэлгээний үр шим.
Харин манай оронд бол эсэргээрээ төрийн толгойд гарч ирсэн нөхдүүд нь өөрсдөө баяжаад л оффшорт мөнгөө байршуулаад л, тансаглал нь хэрээс хэтрээд л байхаас биш, сонгосон иргэд нь ядуураад л, бүсээ чангалаад л, улам л ядуураад л, өвчний үүр болоод л байна. Харин тэд ханиад хүрэхийн дайтайд л гадны өндөр хөгжилтэй эмнэлэгт эмчлүүлж байхад манай иргэд хүн бүтээж өгч байгаа жирэмсэн эхчүүдэд эмнэлэг нь хүрч үйлчлэхгүй байна. Тэгэхээр бид Ардчилсан хувьсгалаараа нам намын төлөөлөл болсон 200 орчим хүнийг ар гэртэй нь тэжээчихсэн байна.
Зүгээр ч тэжээгээгүй нэг нэг уурхайн лиценз өгч, маш их тансаглал эрх ямбыг өгч энэ их тансаглал эрх ямбаны цаана эргээд иргэдээ \”нульмах” болтлоо буруу эрхлэж хөөрхийс. Харин үүнийг эсэргүүцсэн учир мэдэх, улс орон судалдаг, хашир хүмүүс ерөнхийлөгчийн тогтолцооруу шилжих нь зөв гэх юм. Талцсан ардыг эвлэрүүлж буруу зөвөө ярилцан нэг хүнээр батлуулах арга ажиллагаа учраас. Бид бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг нь буруутан болж. Бүгдээрээ хэлэлцэж чадахгүй харин бүгд уралдан хувааж идээд байна. Үүнийг Монголын ард түмэн таслан зогсоох цаг нь болсон. Монголын ард түмэн ядуу байж, тэнэг байж, тайван байж, хөрөнгөө дээрэмдүүлж ханалаа. Эрүүл мэндээрээ ч тоглууллаа. Харин одоо жинхэнэ удирдаж чадах ерөнхийлөгч бидэнд хэрэгтэй.
Улс төрд байгаа хүмүүс ч гэсэн хэн нэгэнд таалагдах гэж үгээ хэлдэггүй, намдаа саймширч гүйдэггүй, эх орноосоо урвагдаггүй, авч байгаа өгч байгаа нь ил болоод ирнэдээ.
Гуравхан сая хүнийг баян султаны хэмжээнд амьдруул гэж хүсээгүй, дэлхийг эзлэнэ гэж зүтгээгүй зүгээр л боломжтой сайхан амьдруулах зөв шийдвэртэй хүн байгаасай хэмээн хүссэн. Ийм үйлийг хийж чадахгүй бол бүгд хэлэлцээд батлуулдаг ерөнхийлөгчийн тогтолцоонд шилжье. Тэд ч үнэн мөнөнөө хөшигний ард нуухгүй болно бид ч тэдний жүжгийг үзэхээ больно. Үр дүнд нь эвсэн нэгдэж эх орноо төр түмнээ хөгжүүлэх ганцхан гарц л байна.
Б.Саран