Яагаад ч юм УИХ-ын гишүүн асан Г.Уянгын биеийг асуумаар санагдах юм. Үгүй
бол цаадах чинь өмнө нь ярьж байсан бүгдээ таг мартчихсан шал өөр зүйл яриад
явна.
Яахав нөгөө Л.Эрдэнэчимэг гишүүний эвгүй бичлэгтэй утас алдагдсан энэ тэр
гээд л яриад байсан даа. Тэгсэн одоо болохоор Г.Уянгаа \”тэр бичлэг миний утсанд
байгаагүй. Харин Л.Эрдэнэчимэгийн өөрийнх нь утсанд байсан. Бичлэгийг хэн
нэгийг хорлохоор нууцаар хийгээгүй. Л.Эрдэнэчимэгийн хүсэлт, гуйлтаар өөрийнх
нь утсан дээр бичсэн” гэгчлэнгээр тайлбар өгсөн байх юм.
Одоо бүр Г.Уянгын бус харин Л.Эрдэнэчимэгийн
утсан дээрх бичлэг алдагдсан болж таарч байна уу. Тэгээд Л.Эрдэнэчимэг өөрийгөө
шаварт хутгахаар ийм бичлэг хийлгээд олон нийтэд тараагаад, Т.Алтаншагай нартай
мөнгө шидэлцээд байсан болж таарч байна л даа.
Ёстой толгой эргэж гүйцлээ. Хэн нь ч
зөв яриад байгаа юм. Л.Эрдэнэчимэгээс очоод тодруулга авчихмаар санагдчихлаа. Гэхдээ
манай хүн хүлэмжиндээ ногоо тариад завгүй байгаа байлгүй. Түүний ажлыг
алдагдуулж байхаар завтай байгаагаар нь Г.Уянгын биеийг л нэг үзүүлчих юмсан. Хамаагүй тангараг өргөж, цусаа ханаж байгаад элдэв өвчин эмгэгт өрчихсөн юм биш биз гэж санаа зовинож байна шүү. Үүний дараа алдагдсан утас, \”завхай яриа\”-ны талаар ямар нэг хариулт гарч ирж л таарна биз дээ.
Шар хүү
Үндэстэн агентлаг