ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Зургаадугаар сарын 25-нд гурван лабораторид нийт 171 хүнд шилжилгээ хийхэд 168 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Зургаадугаар сарын 25-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 21-23 насны, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй оюутнуудад вирус илэрлээ.
Өнөөдөр 19 настай цэргийн сургуулийн оюутан эдгэрэн гарч байна.
Нийт батлагдсан тохиолдол 219 болсон бол үүнээс 170 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан. ХӨСҮТ-д 49 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 42 хүн хөнгөн, 7 хүн хүндэвтэр байгаа. Чихрийн шижинтэй нэг, жирэмсэн нэг эмэгтэй байгаа.
Өнөө өглөө 08:30 цагт ОХУ-аас 75 цэргийн алба хаагч ирсэн. Сорьц цуглуулах ажил эхэлсэн. Шинжилгээний хариуг маргааш танилцуулна” гэв.