ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “2020 оны долдугаар сарын 17-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 555 хүний сорьцод шинжилгээ хийхэд 530-д нь коронавирус илрээгүй. Харин 25 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс нь Афганистанаас ирсэн дайчид.
Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 287 боллоо. Эмчилгээнд 78 хүн байна.
ХӨСҮТ-д 140 хүн эмчилгээ, тандалтад байна” гэсэн мэдээллийг өглөө.