Коронавирусын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ.
хийхдээ халдвар аваад эдгэрсэн хүнээс дахин вирус илэрч байгаа хэлсэн. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Эдгэрсэн хүмүүс дахин халдвар тараана, тараахгүй гэдгийг дэлхий дахин тайлж чадаагүй. Эдгэрсэн хүн 30,40 хоногийн дараа эргээд вирус ялгаруулах тохиолдол дэлхийн улс, орнуудад олон гарч буй. Ийм асуудал манай улсад ч тохиолдож байна.
Тийм ч учраас бид 40-60 хоног эмчлэгдээд эдгэрсэн хүнээс дөрөв, таван удаагийн шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсан бол эмнэлгээс гаргаж байгаа.
Дараа нь дахин 14 хоног сувилалд тусгаарлаж байгаа. Эдгэрсэн хэрнээ дараа нь давтан шинжилгээнээс нь вирус илэрч буй хүмүүсийг ажиглан тандаж, давтан шинжилгээнүүдийг байнга авч байгаа” гэв.
Тэгвэл зургадугаар сарын 26-ны өдөр эдгэрч, дараагийн сувилал руу шилжсэн нэг оюутнаас коронавирусын халдвар илэрчээ. Тухайн оюутан нь тавдугаар сарын 13-нд Оросын цэргийн онгоцоор ирсэн бөгөөд 41 хоног эмчилгээ хийлгэж зургадугаар сарын 26-ны өдөр эдгэрч, дараагийн сувилал руу шилжсэн байжээ.
Харин сувилалд байх хугацаанд гурван удаа шинжилгээ авахад эхний хоёр шинжилгээгээр сөрөг гарсан ч гурав дахь шинжилгээний хариу эерэг буюу коронавирусын халдвар илэрсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn