Уг нь корона вирүс гараагүй байсан бол энэ жил нээгдэх ёстой байсан ч хойшлоод байгаа шинэхэн амралтын газрынхаа талаар Д.Дагвадорж аварга цахим хуудаснаа “Энэ жил ковид19 тахалаас шалтгаалж төлөвлөж хийж байсан ажил маань бүтэн жилээр хойшлогдож байна. Ирэх жил ирсэн гийчнийг ая тухтай сайхан амрааж алжаал тайлах үйлчилгээ үзүүлчих байх. Ирэх жил нээлтээ хийхээр боллоо! Сайн сайхан цаг хурдан ирээсэй билээ” гэж бичжээ. Орхон голын хөвөөнд ийм сайхан бүтээн байгуулалт өрнөнө гэж хэн санах билээ…