Ийм аянгын үзэгдэл бидний нүдэнд хэр барагтай л харагдахгүй. Учир нь энэ төрлийн аянгын үзэгдэл үүлнээс дээг 10-100 км-ийн өндөр үзэгддэг байна. Мөн энэ үзэгдлийг борооны хар/өтгөн/ үүлс хаачихдаг учраас хүн жирийн нүдээр олж харахад бэрх юм.
Энэ үзэгдлийг англиар SPRITE гэх бөгөөд онгоцоор нисэж явах үед л ажиглах боломжтой юм байна. Газарт аянга буухаас өмнө үүлэн дээр ийм үзэгдэл тохиолддог байна. Энэ үзэгдлийг шинжлэх ухаан нэг их ойшоож, тайлбарлаагүй бөгөөд 1990 оноос хойш л идэвхтэй зургийг авч эхэлсэн тухай мэдээлэл байна. 1970-аад онд онгоцны нисгэгчид SPRITE-ийн тухай ярьсан ч цуу яриа төдийхнөөр дарж байжээ.