Эдгээр хүмүүс юуг ингэтлээ сонирхоно вэ гэж би эхлээд гайхлаа. Дараа нь үнэхээр сонирхолтой юм аа гэдгийг нь ойлгоод манайд ч бас ийм зүйл яагаад байж болохгүй гэж вэ гэж бодогдов.
Энэ бол ‘Centipede Cinema’ -н Португалд байдаг поп-ап төсөл болох орон нутгийн түүхий эдээр хийсэн бяцхан кино театр юм.
Энэхүү кинотеатр нь Colin Fournier-н удирддаг ‘Centipede Cinema’-н соёлын шинэ хөтөлбөрүүдийг хамгийн бага зардлаар амархан бүтээж болохыг харуулсан хотын орчинд хийсэн сайн дурын ажиллагаа юм. Энэ төсөл нь Португалд түгээмэл байдаг үйсэн материалыг бусад уламжлалт хэрэглээний адил архитектурт ашиглагдах боломжтойг үзүүлжээ.
Гадаа байрлах дан бүтэцтэй энэхүү кинотеатр нь гадна тал нь цайвар өнгийн үйсэн материалаар хучигдсан бөгөөд дотор талыг нь харанхуй байлгахын тулд бараан өнгийн үйсэн матераилаар бүрсэн байна.
Шар цоргонууд кинотеатрын ёроолоос гарч ирсэн бөгөөд эдгээрээс хүн бүр хүссэнээрээ богино эсвэл урт хугацааны кино үзэх боломжтой юм байна. Энэ бяцхан кинотеатр нь 16 хүний 3 өөр 20 минутын кино үзэх боломжтойг бөгөөд энэхүү гайхамшигтай загвар нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байна