ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан асуудлаар шалгаж эхэлсэн байна. Одоогоор хэрэг нь хэрэг бүртгэлтийн шатандаа явж байгаа аж. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тагнаж чагнуулсан асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хандсан юм.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь тагнаж, чагнаж байгааг жилийн өмнө мэдсэн хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан. Тэрээр “Хууль бусаар хүний утсыг чагнах, хууль бусаар албан тасалгаанд үзлэг нэгжлэх хийх, хэн нэгний хойноос хүн тавьж мөрдан мөшгүүлж болохгүй. Би хууль хяналтын байгууллагад жилийн өмнө хандах гэж байгаад улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад хойшлуулсан. Тиймээс одоо шалгуулах нь зүйтэй гэж үзсэн” хэмээн ярьсан юм.
Өмнө нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад нь тагнаж чагнасан гэсэн мэдээлэл гарч байсан. Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан чуулганы танхимаас “манай гэрт чагнах төгөөрөмж тавьсан” байсан хэмээн мэдэгдэж байсан. Гэхдээ дээрх хоёр хэрэг эцэслэн шийдэгдээгүй мартагдаад байгаа.
ТЕГ-ын дарга Д.Гэрэл 2017 онд томилогдсон бөгөөд өнгөрсөн наймдугаар сарын 25-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.