Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг энэ сарын 21-нд \”Чингис” бондын мөнгөнөөс санхүүжүүлсэн \”ДЦС-3”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулсан 35 сая ам.доллароос нэг саяыг нь хувьдаа завшсан хэрэгт буруутган хорьжээ. Хэвлэл мэдээлэл өгсөн эх сурвалжуудын хэлж байгаагаар бондын мөнгөтэй холбоотой өөр олон асуудал, албан тушаалтнуудыг ч шалгаж магадгүй гэнэ.
Д.Доржпүрэв нь дэд сайдаар ажиллахаасаа өмнө БОАЖ-ын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Төв аймагт нэр дэвшиж байсан билээ.