ОБЕГ-т өнгөрсөн бямба гаригт тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой нэгэн дуудлага иржээ. Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа \”Шинэ-Яармаг” хорооллын барилгын талбайд хуучин сум байгаа тухай дуудлагыгхүлээн авч, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тэсэрч дэлбэрэх бодис хайгуул устгалын бүлгийн 6 албан хаагч газар дээр нь ажиллажээ. Барилгын талбайгаас илэрсэн зүйл нь сургалтын зориулалтын онгоцны бөмбөг байсныг аюулгүй болгожээ.
Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд нэгэн ноцтой осол гарч, залуучууд автомашиндаа хавчуулагдсан хэрэг гарчээ. Улиастайн авто замын уулзварт суудлын хоёр автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүмүүс хавчуулагдсан гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч ажиллаж автомашинытөмөр эд ангид хавчуулагдсан иргэн А /20 настай, эрэгтэй/, Ү /20 настай, эмэгтэй/, Ц /19 настай, эмэгтэй/, Б /19 настай, эрэгтэй/ нарыг гаргаж ГССҮТ-дхүргэж өгчээ.