Нийслэлийн хэмжээнд
320 мянга орчим золбин нохой, муур байдаг гэсэн тойм судалгааны дүн мэдээ
байна. Тэгвэл жилд 70-90 мянга орчмыг нь устгалд оруулдаг тухай албаны хүн
мэдээллээ. Харин устгалд зориулж өнгөрсөн жилд л гэхэд нийслэлийн төсвөөс 890
орчим сая төгрөгийг зарцуулжээ.
Тухайлбал, 2015
онд нэг нохойн устгалд зориулж 12500 төгрөгийг төсөвлөсөн байна. Тэгвэл энэ
мөнгөн дүнг багасгах, нийслэлийн төсөвт хүндрэл учруулахгүйгээр золбин нохой
муурыг устгах зорилгоор эрдэмтэд, судалгааны баг ажиллаж байгаа юм байна. Энэ
хүрээнд зарим нохойнд спираль тавих асуудал яригдсан ч энэ эцсийн байдлаар
батлагдаагүй гэдгийг хэлж байна. Мөн нохой муур устгахад таван тэрбум төгрөг
зарцуулахаар боллоо гэх мэдээллийг ор үндэслэлгүй гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл
нохой муурыг өмнөх онуудад хийгдэж байсны дагуу устгах арга хэмжээг авч байгаа
гэлээ.