• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 14
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

    Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

    Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

    Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

    Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна

    Монголыг зорих жуулчдын тоо нэг саяд дөхлөө

    Хамтарсан экспепиц Халхгол сумын нутагт эрлийн ажлаа үргэлжлүүлж байна

    Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

    Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна

    Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно

    Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

  • Улс төр
    Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид цэргийн гавьяаны одон хүртээлээ

    Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

    Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

    М.Энхцэцэг: ЭХЯ хууль зөрчин говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалтыг нууцаар зарласан

    Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

    Н.Учрал: Ирэх онд тэтгэвэр дунджаар 1,335,400 төгрөг болно

    Н.Учрал:Одоо 39 эмнэлэг барьж байна, үүн дээр шинээр 34 эмнэлэг барина

    Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмнэ

    Аудит: Засгийн газарт танах боломжтой зардлууд байна

    Л.Амар: 2027 оны төсөв баян айлын эрх хүүхэд шиг аашилж, байдгаа барж буйн жишээ юм

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

    Непалд болсон үерийн улмаас олон зууны хүний амь эрсэджээ

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

    Ж.Энхбаяр сайдыг бизнесийн эрх чөлөөний хаалгыг нээж өгсөн хэмээн “Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

No Result
View All Result

Б.Лхагвасүрэн: Төв банк зээлийн тасалдал үүсгэхгүй байх, хүүг бага түвшинд хадгалахыг зорьж байна

by undesten
2020-09-21 17:45
in Ярилцлага
0
Б.Лхагвасүрэн: Төв банк зээлийн тасалдал үүсгэхгүй байх, хүүг бага түвшинд хадгалахыг зорьж байна
SHARETWEET

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй Мөнгөний бодлогын хорооны 9-р сарын хурлын шийдвэр (Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 8% болгохын зэрэгцээ Төв банк урт хугацаат репо хэрэгсэл нэвтрүүлэхээр болсон) болон макро эдийн засгийн талаар ярилцлаа.

-Төв банк энэ жил бодлогын хүүг 3 дахь удаагаа бууруулж 8% болголоо. Энэ удаагийн мөнгөний бодлогын шийдвэр юунд чиглэж байна вэ?

– Ковид 19-оос үүдэлтэй эдийн засгийн хүндрэлээр иргэд болон аж ахуйн нэгжүүд санхүүгийн томоохон сорилттой тулгарч буй энэ үед зээлийн тасалдал үүсгэхгүй байх, санхүүжилтийн өртөг зардлыг бууруулах, мөн зээлийн хүүг бууруулах зэрэг бодлогын зорилтуудтайгаа нийцтэйгээр шийдвэр гаргахыг Төв банк зорьж байна. Бодлогын хүүг бууруулснаар зах зээл дээрх зээлийн хүү, ялангуяа сайн зээлдэгчдийн хувьд санхүүжилтийн нөхцөлийг сайжруулна гэж харж байна. Макро эдийн засгийн орчин муудах үед зээлийн хүү өсөх хандлагатай байдаг ч энэ оны 7-р сарын байдлаар зээлийн дундаж хүү 15.8% буюу 2011 оноос хойших сүүлийн 9 жилийн доод түвшинд хадгалагдаж байна. Энэ бол цар тахлын сөрөг нөлөөг зөөлрүүлэхээр Төв банкнаас хэрэгжүүлсэн багц арга хэмжээний үр дүн байгаа юм. Өмнөх улиралтай харьцуулахад ханшийн суурь хүчин зүйл болох төлбөрийн тэнцлийн төлөв сайжирч инфляцын дарамт багассан зэрэг нь энэ удаагийн хурлаар мөнгөний бодлогыг зөөлрүүлэх орон зайг олголоо. Үүний зэрэгцээ, Төв банк урт хугацаатай репо хэрэгсэл зах зээлд нэвтрүүлснээр эдийн засгийн хүндрэлтэй үед банкуудын хөрвөх чадвар дээшилж эдийн засагт шинэ зээл нийлүүлэхээс гадна, зээлийн хүү өсөхгүй байхад нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, банкууд тодорхой төрлийн сайн зээлээр баталгаажсан үнэт цаас барьцаалан Монголбанкнаас зах зээлийн зарчмаар урт хугацаатай санхүүжилтээр зээл гаргах нэмэлт эх үүсвэртэй болно гэсэн үг.

-Инфляц 8-р сард 2.1% болж буурсан нь хөгжиж буй орны хувьд эдийн засгийн идэвхжил хумигдсаныг илэрхийлэх хэт бага түвшин болж байна. Төв банк үүнийг хэрхэн харж байна вэ?

-Инфляцыг хөөргөдөх эрэлтийн болон нийлүүлэлтийн хүчин зүйлс аль аль нь сул байна. Эрэлт талаас эдийн засгийн идэвхжил сүүлийн 2 улиралд хурдтай суларлаа. Тодруулбал, ДНБ 1-р улиралд -10.7%, 2-р улиралд -9.1% агшсан байна. Хэдийгээр Засгийн газар болон Төв банкнаас иргэдийн амьжиргааг дэмжсэн бодлого хэрэгжүүлж, өрхийн бодит орлого өсөлттэй, хөдөлмөрийн зах зээлийн статистик төдийлөн муудаагүй байгаа ч Ковид 19-тэй холбоотой тодорхой бус байдал зах зээлд оролцогчдын хүлээлтэд сөргөөр нөлөөлсөн хэвээр байна. Харин нийлүүлэлтийн хүчин зүйлсийн хувьд, өнгөрсөн жилүүдэд инфляцыг хөөргөдөж байсан бараа бүтээгдэхүүний үнэд өндөр өсөлт бий болоогүй нь дарамтыг зөөлрүүлж байна. Тухайлбал мах, хатуу түлшний үнэ харьцангуй тогтвортой, дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийг дагаад шатахууны үнэ боломжийн түвшинд хадгалагдаж байна. 8-р сараас хүнсний ногооны үнэ хямдарснаар аль хэдийн нам түвшинд орсон инфляцыг илүү эрчимтэй буурууллаа. Инфляц ийнхүү бага байгаа нь эдийн засагт дэмжлэг шаардлагатайг илэрхийлэхээс гадна мөнгөний бодлогод орон зайг олгож байна. Төв банк өнгөрсөн 3 жилд инфляцын 8%-ийн зорилтоо үр дүнтэй биелүүлсэн тул цаашид зорилтыг бууруулж 6%-ийн түвшнийг интервалтай онилох бодлогод шилжинэ. Эдийн засгийн идэвхжлийг дагаад инфляц нэмэгдэх ч, цаашид энэ түвшинд тогтворжуулахыг зорьж ажиллана гэсэн үг. Энэ нь Монголбанкны мөнгөниий бодлого, үйл ажиллагаа нь бусад өндөр хөгжсөн улс орнуудын төв банкуудын адил үнийн тогтвортой байдлыг хангах үүднээс инфляцыг онилж тодорхой түвшинд тогтворжуулах зорилт тавин ажилладаг хөгжлийн шинэ шатанд гарсныг илтгэх юм.

-Эдийн засгийн цаашдын байдлыг хэрхэн дүгнэж байна вэ? Энэ удаагийн Мөнгөний бодлогын хорооны хурал дээр ямар хэлэлцүүлэг өрнөв?

– Гадаад орчинд Ковид 19-ийн тархалт үргэлжилж, дэлхийн эдийн засагт сорилт учруулсаар байгаа боловч гол эдийн засгуудад идэвхжил нэмэгдэж байна. Ялангуяа Хятадын эдийн засаг 2 дугаар улиралд эерэг өсөлттэй, сүүлийн саруудад үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарын үйл ажиллагаа тэлэлттэй байгаа нь экспортын гол түүхий эдийн эрэлт болон үнэд эерэгээр нөлөөллөө. Олон улсын санхүүгийн байгууллагууд ч оны эхний хагаст хийж байсан төсөөлөл тооцооллоо эргэн харж, зарим нь сайжруулж дэлхийн эдийн засгийн төлөвийг өөдрөг тал руу нь засварлаж байна. Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, зах зээлийн итгэлийг сэргээж, нийт эрэлтийг тэтгэн эдийн засгийн огцом уналтаас зайлсхийх зорилгоор хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудад төсвийн тэлэх бодлогыг түлхүү ашиглаж байгаа нь нэг талдаа өрийг нэмэгдүүлж байгаа ч эерэг үр дүнгээ зохих хэмжээгээр үзүүлж эхлээд байна. Түүнчлэн гол төв банкуудын шийдвэрийн нөлөөгөөр гадаад зах зээл дээр ам.долларын санхүүжилтийн өртөг буурч байна.

Дотоодын эдийн засгийн нөхцөл байдлыг авч үзвэл үйлдвэрлэл талаас өнгөрсөн 2 улиралд 30% орчим унаад байсан уул уурхайн салбарт сэргэлт ажиглагдахын зэрэгцээ агшилттай байсан үйлчилгээний салбарууд дээр хөл хорио цуцлагдаж байгаа нь бизнесийн идэвхжлийг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй. Мөн эрэлт талаас цэвэр экспорт дээр гол эерэг өөрчлөлт бий боллоо. Хэдийгээр төлбөрийн тэнцэл сайжирсан дүр зурагтай байгаа ч санхүүгийн зах зээл дээр идэвхжил сул, бодит секторын гүйцэтгэл тааруу хэвээр байгаа тул Мөнгөний бодлогын хорооны гишүүд эдийн засагт дэмжлэг шаардлагатай гэдэг дээр бүгд санал нэгдсэн. Анх бодлогын хүүг 0.5%-аар бууруулах саналыг хэлэлцсэн ч, бодлогын орон зай байгааг харгалзан хүүг 1%-иар буулгаж, зоримог гэж дүгнэж болох шийдвэрийг гаргалаа. Бизнесийн байгууллагуудын энэ өвлийн бэлтгэл хангалт, дээр нь ирэх 2021 оны бизнесээ төлөвлөж буй үед хүүг бууруулах шийдвэр нь зах зээл дээр чухал дохио болох юм. Бодлогын орон зай талаас шийдвэр гаргахад зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай нэг асуудал нь төгрөгийн ханшийн хөдөлгөөн байсан. Өнөөдөр бидний хувьд суурь хүү болгон ашиглаж байгаа төв банкны үнэт цаасны хүү буюу бодлогын хүү нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн өгөөжийг илэрхийлж байгаа учир төгрөгийн ханшид ирэх дарамтыг нарийн тооцоолох, эрсдэлийг үнэлэх явдал чухал байдаг.

-Тэгвэл бодлогын хүүг бууруулснаар төгрөгийн ханш дээр дарамт үүсэх вий гэсэн болгоомжлол бий. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

– Хүүг бууруулснаар ханшинд ирэх дарамт нь зээлийн суваг хэр хүчтэй ажиллаж улмаар импортыг нэмэгдүүлж төлбөрийн тэнцэлд хэр зэрэг дарамт үүсэх эсэхээс, мөн валютын орох урсгал болон гадаад валютын албан нөөцөөс ихээхэн хамаарна. Зээлийн хувьд, эдийн засгийг тэтгэх энэхүү гол санхүүгийн эх үүсвэрийг тогтвортой байлгах, санхүүгийн зуучлалын тасалдал үүсгэхгүй байх нь чухал. Сүүлийн саруудад зээл аль хэдийн 5% орчим агшилттай яваа тул төлбөрийн тэнцэл дээр том дарамт үүсгэхгүй болов уу. Валютын орох гарах урсгалын хувьд, хэд хэдэн эерэг өөрчлөлтийг нэрлэж болно. Нэгт, гадаад худалдааны тэнцэл дээр эерэг өөрчлөлт ажиглагдаж байна. Алтны үнэ түүхэн дээд $2000 орчимд, зэсийн үнэ $6000-аас дээш боломжийн түвшинд, нүүрсний экспорт сэргэж, хилээр 2000 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрч буй байдал, түүнчлэн импортууд болон зарим үйлчилгээний зардал хумигдан, ялангуяа нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр $40 орчимд буюу харьцангуй хямд байгаа зэрэг нь урсгал тэнцлийг сайжруулж валютын урсгалд эерэгээр нөлөөлж байна. Хоёрт, олон улсын байгууллагууд, хөгжлийн түнш орнуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж санхүүжилтүүд хэвийн орж ирж байгаагийн зэрэгцээ Оюу толгой төслийн далд уурхайн хөрөнгө оруулалт хэвийн үргэлжлэх, хуваарийн дагуу орж ирэхээр байна гэж харж байна. Валютын нөөцийн хувьд, импортын 7-8 сарын хэрэгцээг хангахад хүрэлцээтэй хэвээр, ханшийн огцом савлагааг үүсгэхгүй байхад чиглэсэн арга хэмжээг Төв банк хэрэгжүүлж ирлээ. Ковид-19 олон улсын эдийн засагт түүхэнд байгаагүй огцом уналтыг бий болгон зарим түүхий эд экспортлогч орны мөнгөн тэмдэгт 10-30% хүртэл суларсан. Харин монгол төгрөг ам.долларын эсрэг оны эхнээс 4% орчим суларсан нь гол экспортын орлого 40-50% хүртэл тасарсан хүнд үед харьцангуй сайн үзүүлэлт гэж харж байна. Гадаад сөрөг шокыг дан ганц валютын нөөц дээр авах боломжгүй бөгөөд тодорхой хэмжээний ханшийн тохиргоо нь дунд хугацаанд эдийн засгийн тогтворгүй байдлаас сэргийлэх суурь болох учиртай.

Ерөнхийд нь дүгнэж хэлбэл, Төв банкны хувьд улсын валютын нөөц хангалттай хэмжээнд хуримтлагдан өсч байна. Өмнөх улирлын Мөнгөний бодлогын хорооны хурлаас хойш төлбөрийн тэнцэл сайжирч, тухайлбал худалдааны тэнцэл 8-р сард нэг тэрбум ам.долларын ашигтай гарч оны эхний хагаст үүсээд байсан алдагдал нөхөгдсөн. Санхүүгийн тэнцэл талаас бол олон улсын байгууллага болон хөгжлийн түнш орнуудаас энэ ондоо багтан 700 сая ам. долларын зээл тусламж үзүүлэх гэрээ хэлцэл хийгдэж байгаа зэрэг эдийн засагт бий болсон өөрчлөлт, шинэ мэдээлэлд үндэслэн төгрөгийн ханш огцом савлагаа үүсэх эрсдэл буурсан. Ингээд эдгээрээс үзэхэд ханш өмнөх онуудынхаа хандлагаар тогтвортой байх боломжтой гэж тооцоолоод байна.

– Эдийн засгийн орчин тааруу, зээлийн эргэн төлөлт муудаж буй энэ үед бодлогын хүүг бууруулж, банкууд нэмэлт эх үүсвэртэй боллоо ч зээл олгож эдийн засгийг дэмжих эсэхэд эргэлзэж л байна.

Юуны өмнө, дотоод эдийн засгийн орчны талаар дэлгэрэнгүй тайлбарлах хэрэгтэй болов уу. ДНБ оны эхний хагас жилд 9.7% агшсан боловч үүний гол шалтгаан болсон уул уурхайн салбар (ДНБ-ийн агшилтын 6.2 нэгж хувийг дангаараа тайлбарласан), ялангуяа нүүрсний экспорт, үйлдвэрлэл 8-р сараас эхлэн сэргэсэн нь том эерэг өөрчлөлт юм. Энэ нөлөө эхний ээлжинд худалдаа, тээвэр болон боловсруулах үйлдвэрлэлийн салбаруудад мэдрэгдэнэ. Түүнчлэн, үйлчилгээний салбаруудын бизнесийн үйл ажиллагааг хязгаарлаж байсан хөл хорио 3-р улирлаас суларч, идэвхжил нэмэгдэх төлөвтэй байна. Харин эрэлт талаас экспортын биет хэмжээ нэмэгдэн гадаад худалдаан дээр эерэг өөрчлөлт бий болсны зэрэгцээ төсөв, мөнгөний бодлогоор хэрэглээ, хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа нь өсөлтийг дэмжинэ. Хоёрт, банкуудын хувьд сайн зээлдэгч нартаа санхүүгийн зуучлал үзүүлснээр бизнесийн үйл ажиллагаа, ажлын байр, хэрэглээг тэтгэх нь макро орчин хурдан тогтворжиход чухал нөлөөтэй. Энэ нь мэдээж эргээд банкны салбарын үйл ажиллагаа, санхүүгийн системийн тогтвортой байдалд ч чухал. Төв банк санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх, сорилтын энэ үед макро эдийн засгийг тогтвортой байлгахын тулд бодлогын бүх хэрэгслээ ашиглах болно. Төв банкинд бодлогын хэрэгслийн хувьд ч, хүний нөөц чадавхийн хувьд ч хангалттай нөөц боломж бий, тэр хэмжээнд бэлтгэгдсэн институци болж төлөвшиж хөгжсөн.

-Ковид 19-ийн үед улс орнуудад тулгарч буй мөнгөний бодлогын гол сорилтын талаар болон цаашдын эдийн засгийн байдалд анхаарах зүйлсийн талаар Та тодорхой тайлбарлаж өгөөч.

Олон улсад эдийн засгийн үйл ажиллагааг эрэлт, нийлүүлэлт талаас нь зэрэг хумисан цар тахал хэзээ намжиж бүрэн хяналтад орох нь тодорхой бус байгаа нь гол сорилт юм. Чанга хөл хорионы нөлөөгөөр дэлхийн гол эдийн засгууд 2 дугаар улиралд хүчтэй агшсан ч, эдийн засгийн үзүүлэлтүүд сүүлийн 2-3 сард идэвхжиж эхэллээ. Гэхдээ вакцингүй үед вирусийн эрсдэл хэвээр, зарим орнуудад цар тахлын 2 дахь давалгаа үүсч болзошгүй байна.

Монголбанкны хувьд, хүндрэлийн үед цалин орлого эсвэл борлуулалт нь хумигдсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн хөрвөх чадварын түр зуурын эрсдэлийг цааш гүнзгийрэхээс сэргийлэх, хүндрэлийг зөөллөхөд зорьж, ажиллаж ирсэн. Өмнөх гаргасан шийдвэрүүд үр дүнгээ өгч байгааг та харж байгаа байх. Цаашид гаргах бодлого шийдвэр маань мөн адил байх болно. Зах зээл дээрх санхүүжилтийн нөхцөлийг зөөлрүүлэх, зээлээр дамжуулж хэрэгжих мөнгөний бодлого нь уналтын шокыг зөөлрүүлж, эдийн засгийг дэмжихэд үр дүнтэй. Харин нэгэнт ядуу эмзэг бүлэг болон үйл ажиллагаа нь бүрэн зогсчихсон аж ахуйн нэгжүүдэд зээл төдийлөн тус болохгүй учраас төсвийн зарцуулалт чухал юм. Иймд хямрал удаан үргэлжилсэн тохиолдолд зарцуулах санхүүгийн нөөцтэй байх, Ковид 19-ийн дараа эдийн засгийг сэргээх сангийн бодлогын орон зайг хадгалах нь чухал.

Мөн бид энэ хүндрэлийг манай эдийн засгийн буруу бүтцийг сууриар нь засах боломж гэж харж байна. Төр нь ч, хувийн хэвшил нь ч тэр санхүүгийн шийдвэр гаргахдаа яг одоогийн ажлын байр, өсөлтийн статистик гэхээсээ илүүтэй ирээдүйд аль эдийн засгийн салбар, ямар бизнес моделийг дэмжиж хөгжүүлэх вэ гэдгийг нухацтай бодох шаардлагатай. Түүнчлэн улс орнуудад цар тахлын үед технологид суурилсан цахимаар ажиллах бизнес загвар түлхүү хөгжиж байна. Түүнчлэн, өмнө нь үйлдвэрлэл, үйлчилгээ үндэстэн дамнасан байдлаар хоорондоо маш уялдаа хамааралтай нийлүүлэлтийн буюу өртгийн сүлжээнд тулгуурлаж ирсэн бол харин одоо хорио цээрийн дэглэмээс шалтгаалан өөрчлөгдөж, илүү бие даасан бүтэц боломжийг судлах боллоо. Дэлхий нийтээрээ шинэ нөхцөл байдалд дасан зохицохоор тэмүүлж, эрэл хайгуул хийж байгаа үед бид хоцорч болохгүй.

-Ярилцсанд баярлалаа!

ShareTweet

Related Posts

Бодлогын хүүг 12.5 хувьд хүргэх, банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг 14.5 хувь болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ
Нийгэм

2026-08-12 15:26
“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Онцлох мэдээ

“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө

2026-07-29 16:12
Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо
Улс төр

Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо

2026-07-02 15:12
}

Шинэ мэдээ

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

by undesten
2026-09-13 19:28
0

Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид цэргийн гавьяаны одон хүртээлээ

Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид цэргийн гавьяаны одон хүртээлээ

by undesten
2026-09-13 16:13
0

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

by undesten
2026-09-12 19:27
2

Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

by undesten
2026-09-12 16:01
0

Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

by undesten
2026-09-11 13:08
1

Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

by undesten
2026-09-11 12:35
0

Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

by undesten
2026-09-11 11:37
0

Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

by undesten
2026-09-11 11:29
0

Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна

Монголыг зорих жуулчдын тоо нэг саяд дөхлөө

by undesten
2026-09-11 11:25
0

НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

by undesten
2026-09-11 11:08
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай