Эверестэд савласан хүчилтөрөгчгүй 10 удаа авирсан дэлхийн анхны хүн болсон Балбын нэрт уулчин 72 настайдаа таалал төгсөв.
Ирвэс гэж алдаршсан Анг Рита Шерпа дэлхийн хамгийн өндөр оргилд анх 1983 онд гарч байжээ.
Уулсанд вирах авъяас чадвар нь түүнийг цоохор ирвэс хочтой болгосон.
Түүнийг даваа гаригт нийслэл Катманду хотод нас барсан ба тэрбээр тархи, элэгний өвчтэй байсан аж.
2017 онд Гиннесийн номонд 1983-1996 оны хооронд Анг Рита савласан хүчилтөрөгчгүй Эверестэд 10 удаа авирсан дэлхийн цорын ганц хүн гэж хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.
Тэрээр 1987 онд нэмэлт хүчилтөрөгчгүйгээр 8848м (29,028ft) ууланд анхны өвлийн авиралт хийж байжээ.