Гадаадад гацсан иргэдээ Монгол Улсын Засгийн газар тусгай үүргийн онгоцоор ээлж дараатайгаар авч ирж буй. Улмаар эх орондоо авч ирсэн иргэд УОК-Шуурхай штабын хуваарилсан газарт 21 хоног тусгаарлагдаж байгаа юм. Тусгаарлагдах байранд багтаж буй газрын нэг бол Whenzhou зочид буудал юм. Харин өнгөрсөн зургадугаар сарын чартер нислэгээр ирсэн иргэд тус буудлыг бохир заваан, хятад эзэнтэй, хоол нь амтгүй зэргээр ихэд шүүмжилсэн байдаг. Улмаар УОК-Шуурхай штабаас шалгалт оруулсаны дараа нөхцөл байдал тэс өөр болжээ.
Тодруулбал, Whenzhou зочид буудалд тусгаарлагдаж байгаа иргэд хоолны амт чанарыг багтан сайшааж, буудлын ажилчдад талархсан тухай пост оруулсаар байна. Мөн өөрсдийнх нь төлөө, коронавирусийн халдварыг дотооддоо алдуулахгүйн тулд нойр хоолоо умартан ажиллаж буй онцгой, цагдаагийн албан хаагчид болон эмч нар талархаж буйгаа илэрхийлсээр байна.