МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр /2020.09.22/ болж, дотоод зохион байгуулалтын хэд хэдэн асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Уг хурлаар МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар Манлайжавын Цэлмүүнийг томилжээ.
М.Цэлмүүн нь 1991 онд төрсөн.
БНХАУ-ын Цинхуа их сургуулийг төгссөн. Орос, англи, хятад, япон хэлний мэдлэгтэй.
УИХ-ын Тамгын газар, Барилга, хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам, “ОIO” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн юм байна.