Цаашид хэрэглэгчид сэлбэг нэрээр орж ирсэн автомашин унахгүй. 10 сарын 5-наас эхлэн автомашины арлын дугаарыг www.autobox.mn сайтад хийснээр Монгол улсын хилээр орж ирсэн тухайн автомашины бодит 4 талаас авсан зураг, одометр заалт, арлын дугаар, эвдрэл гэмтэлтэй эсэхийг шууд хянах боломжтой болно.
Монгол Улсад 25 орноос машин импортлогдон орж ирж байна. Өнөөдөр Авто тээврийн үндэсний төв, Зам тээвэр хөгжлийн яам, Сангийн яамны харьяа Гааль татвар, санхүү, мэдээлэл технологийн төвийн хамтарсан уулзалт болж тохиролцлоо гэж ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.