Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр коронавирусийн халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Аравдугаар сарын 12, 13-нд дөрвөн лабораторид нийтдээ 1,352 хүнд шинжилгээ хийхэд, 1,350 хүний сорьцод халдвар илрээгүй. Харин аравдугаар сарын 10-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 30 настай эмэгтэй нарт халдвар илэрсэн. Тус онгоцор ирсэн 4 хүн халдвартай болох нь тогтоогдлоо.
Энэ хугацаанд нэг хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Эдгэрсэн хүн нь есдүгээр сарын 9-ний өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн 53 настай, эрэгтэй, ачаа тээврийн жолооч ОХУ-ын иргэн юм.
Нийт батлагдсан тохиолдол 320 байгаагийн 311 нь эдгэрсэн. Бүх тандалт ажиглалтын хугацаа дууссан 297 хүн байгаа бол гэрийн ажиглалтад 4, сувилалд 10 хүн байна. ХӨСҮТ-ийн эмчилгээнд 9 хүн байгаагийн биеийн байдлыг үнэлбэл, 7 нь хөнгөн, 2 нь хүндэвтэр байгаа.
Өнөө өглөө 04:00 цагт ажиглах байранд тусгаарлагдаж байсан эмэгтэй ХӨСҮТ-д ирж амаржлаа. 2.8 кг жинтэй хүн төрсөн” гэв.