Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улс нь 7-9 дүгээр сарын хооронд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.9% -иар өссөн байна.
Гэсэн хэдий ч энэ үзүүлэлт эдийн засагчдын хүлээж байсан 5.2% -иас доогуур байна.
Хятад улс одоо дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ)-ээрээ дэлхийг тэргүүлж байна.
Ойролцоогоор 5% -ийн өсөлт нь цартахлын дэгдэлт гарч эхэлсэн 2020 оны эхэн үед үүссэн Хятадын эдийн засгийн уналтаас хол зөрүүтэй байгаа юм.
Энэ оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд үйлдвэрлэл 6.8 хувиар буурчээ.
Энэ нь 1992 оноос хойш улирлал бүр тооцоолж эхэлснээс хойш Хятадын эдийн засаг анх удаа буурсан явдал байжээ.
Даваа гарагт гарсан эдийн засгийн өсөлтийн гол үзүүлэлтүүд Хятадын эдийн засгийн сэргэлт хурдацтай явагдаж байгааг харуулжээ.
БНХАУ-ын 9-р сарын худалдааны үзүүлэлтүүд мөн хүчтэй сэргэж байгааг харуулж байгаа ба экспортын хэмжээ өнгөрсөн оны 9-р сартай харьцуулахад 9.9%, импорт 13.2% -иар өссөн байна.
Өмнөх хорин жилийн хугацаанд Хятадад эдийн засгийн өсөлтийн дундаж хэмжээ 9 орчим хувь байсан боловч эдгээр хурд аажмаар саарсаар ирсэн.
Ковид-19 цартахал энэ жилийн өсөлтийн зорилтыг хэрэгжүүлэхэд саад учруулж байсан бол Хятад АНУ-тай худалдааны дайн хийж буй нь эдийн засагт мөн хүчтэй нөлөөлж байгаа аж.
Эх сурвалж: BBC