Р.Гантулга, З.Цолмон дасгалжуулагчтай Г.Минжин ахлагчтай эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль хүртлээ. (2017-2018 онд алт, 2018-2019 онд хүрэл, 2019-2020 онд мөнгө медаль хүртэж сүүлийн 3 жилд багц медальтай болжээ)
Л.Эрдэнэпүрэв, Б.Болд-Эрдэнэ дасгалжуулагчтай ХЗС-ийн оюутан Ө.Пэрэнлэйжамц ахлагчтай эрэгтэй 1-р шигшээ баг 1-р дивизионд, ХЗС-ийн оюутан Т.Батмагнай ахлагчтай 2-р шигшээ баг 2-р дивизионд түрүүлж хос алтан медаль хүртлээ. (2002-2003, 2003-2004, 2004-2005, 2015-2016, 2016-2017, 2018-2019, 2019-2020 онуудад нийт 8, сүүлийн 5 жилд 5 удаа финалд шалгарч, 4 алтан медаль хүртжээ)
Багийн ахлагч ХЗС-ийн оюутан, Ө.Пэрэнлэйжамц, БС-ийн оюутан Г.Минжин нар билэгдлийн гарааны 5 тоглогчид нэрлэгдэж, ХШУИС-ийн оюутан Ц.Санчир финалын тоглолтын Шилдэг тоглогчоор шалгарсан бол эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэв, Б.Болд-Эрдэнэ нар шилдэг дасгалжуулагчаар шалгарлаа.
МУИС-ийн сагсан бөмбөгийн шигшээ баг
• 1 сургуулийн 3 баг шигшээ тоглолтод шалгарсан
• 1 сургуулийн 2 эрэгтэй баг алтан медаль хүртэж аварга болсон түүхэн амжилтаар оюутны лигийн 20 дахь улирлыг амжилттай дуусгалаа.
Баг тамирчдадаа баяр хүргэж, цаашдын сурлага, спортын замналд нь өндрөөс өндөр амжилт хүсье.