Коронавирусийн халдвартай иргэдэд тусламж үзүүлж байсан ХӨСҮТ-ийн сувилагч халдвар авсныг өнгөрсөн баасан гарагт зарлалаа. Халдвар авсан хүний тоо сүүлийн үед өдөр тутам бүртгэгдэж байгаа бөгөөд өнөөдөр дөрвөөр нэмэгдэж, батлагдсан тохиолдлын тоо 361 боллоо.
Коронавирусийн халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар АНУ-д ажиллаж буй судлаач, шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч байна.
Тэрбээр, Монгол Улсад коронавирусийн дотоод халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ. Монгол Улсын Засгийн газар үнэн бодит мэдээллийг нэн даруй, нээлттэй, ѳдѳр бүр ѳгѳх шаардлагатай байна.
Монголд коронавирусийн халдварын цөөн тохиолдол бүртгэгдээд байхад ХӨСҮТ-ийн сувилагч халдвар авсан нь хамгааллын горим зѳрчигдсөн нь тодорхой, эрсдэл маш өндөр байгааг харууллаа. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Буянжаргал “Халдвар авсан сувилагч 2-3 сарын өмнө Солонгос руу яваад ирсэн” гэж мэдэгдсэн. Энэ нь халдварыг тээж явсан гэж үзэх шинжлэх ухааны үндэслэлгүй юм.