Монгол Улсад коронавирусийн дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш эхний 14 хоног өнгөрч байгаа бөгөөд цаашид халдварыг улсын хэмжээнд тараахгүйн тулд одоо авч буй арга хэмжээг сулруулахгүй байх нь зүйтэй гэдгийг ХӨСҮТ-ийн Тархалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Дотоодод халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын голомтыг тархаахгүй барих, хязгаарлах зорилгоор арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоогоод буй.
Энэ хугацааг сунгах эсэх шийдвэрийг маргааш буюу ням гарагт гаргах ёстой. Хөл хориог хэрхэх талаар яамд болон мэргэжлийн байгууллагын саналыг авч байгаа юм.