ЭМЯ-ны мэдээлснээр, манай улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний 11 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн өдрөөс нэг тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна.
Улсын хэмжээнд нийт 20 мянга гаруй хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын нийт 9 багц голомтод 4353 ойрын хавьтлыг хяналтдаа авчээ. Коронавирустэй тэмцэх, сэргийлэх ажилд эрүүл мэндийн 2589 ажилтан ажиллаж байгаа юм.
Нийслэл хот болон Сэлэнгэ аймагт өвчлөл гарсантай холбогдуулан ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг хоёр голомтод ажиллаж 47 обьектод 24 мянган ам дөрвөлжин метр талбайд голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэл хийжээ.
Мөн ЗӨСҮТ-ийн авто лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж 300 хүнд, Архангай аймгийн Батцэнгэл суманд 680 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
ЭМЯ болон харьяа байгууллагын тусгай дугаарын 4 утас ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн 24 цагт нийт 14 602 хүн хандаж коронавируст халдварын талаарх зөвлөгөө, мэдээлэл авчээ.