ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.
Өчигдөр 20240 хүнд шинжилгээ хийсэн. 800 нь хавьтлын хяналтын шинжилгээ. Шинээр 11 хүний шинжилгээнд халдвар илэрсэн. Тодруулбал, Улаанбаатарт 3, Сэлэнгэд 4, Дорноговь аймагт 4 шинэ тохиолдол илэрсэн.
Улаанбаатар хотод илэрсэн 3 тохиолдлын хоёр нь өмнөх хавьтлын давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Харин нэг хүн нь автобус баазын жолоочийн ойрын хавьтал байна. Энэ хүн халдвартай жолоочтой нэг унаагаар явдаг байсан. Тус автобус баазын 512 хүнийг PCR шинжилгээнд хамруулсан ба бусад хүнээс коронавирус илрээгүй.