Ирэх оны долоодугаар сарын 1-н хүртэл зарим аж ахуйн нэгж, айл өрхийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг тэглэж байгааг Засгийн газраас мэдэгдлээ.
Уг хөнгөлөлтөд хамрагдахгүй есөн төрлийн байгууллага байгаа аж. Мөн 100 хүртэл м/кв орон сууцтай айл өрхийн дулааны төлбөрийг дээр дурдсан хугацаанд хөнгөлнө. Харин 100 м/кв-аас илүү хэмжээтэй орон сууцтай айл өрхүүд үлдсэн м/кв-ын төлбөрөө өөрсдөө хариуцах юм байна.
Дараах есөн салбар төлбөрөөс ЧӨЛӨӨЛӨГДӨХГҮЙ:
-Төсөвт байгууллага
-Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд
-Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр
-Банк, банк бус санхүүгийн байгууллага
-Крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч
-Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
-Интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
-Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
-Өнгөт металл болон хар төмөрлөг, цементийн үйлдвэр.