Баянзүрх дүүрэгт шинэ голомт бүртгэгдсэнтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн дүүргийн хэмжээнд 90 мянган иргэнээ шинжилгээнд хамруулна. Ингэхдээ 19 цэг дээр 09.00-17.00 цагийн хооронд шинжилгээ авах ажлыг зохион байгуулна.
Шинжилгээнд олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, худалдаа үйлчилгээний газарт ажилладаг иргэд болон халдвар олноор илэрсэн хороо, өвчлөх эрсдэлтэй суурь өвчтэй иргэдийг нэн түрүүнд хамруулахаар төлөвлөж байна.
Иргэн та шинжилгээ өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэх, биеийн байцаалттайгаа ирэхээс гадна халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, маск зүүн, хүн хоорондын зайгаа барихыг зөвлөж байна.
Хэддүгээр хорооны иргэд хэзээ, хаана очиж шинжилгээ өгөхөө доорх зургаас харна уу.