Улсын хэмжээнд энэ сарын 11-18-ны өдрүүдэд нийт 14,081 зөрчлийн хэрэг бүртгэгджээ. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.77 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Тодруулбал, нийслэлд гарсан зөрчил өмнөх долоо хоногоосоо 3.45 дахин, орон нутагт 27.9 хувиар өсжээ.
Зөрчлийн хэргийг шалгасан субъектээр нь ангилж үзвэл:
Цагдаагийн байгууллага 96.93 хувийг,
Мэргэжлийн хяналт 0.39 хувийг,
Онцгой байдал 0.06 хувийг,
Бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 2.61 хувийг нь шалган шийдвэрлэсэн байна.
Мөн хугацаанд нийт 4,797 хүн зөрчлийн хуулиар шийтгүүлсэн нь мөн 18.3 хувиар, 37 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 1.18 дахин өссөн үзүүлэлт юм.
Тухайлбал, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 50 хувиар, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 54.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 2.6 дахин тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байна.
Харин өмнөх долоо хоногуудад өсөх хандлагатай байсан Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 21.5 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 20.1 хувиар тус тус буурав.