Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт дахин шилжсэнтэй холбоотойгоор цагдаа, дотоодын цэргийн 6818 алба хаагч хорио цээрийн дэглэм сахиулна.
Харин Нийслэлийн засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх чиглэлээр 3175 алба хаагч хотын гудамж талбайд эргүүлийн үүрэг гүйцэтгэх аж.
Ташрамд дурдахад, гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулсан 138 иргэнд торгуулийн, 68 иргэнийг баривчлах арга хэмжээ авсан бол 175 иргэнд цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тухай НОК-ын өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр албаны эх сурвалж мэдээллээ.