Египет улсад эдгэрээд гарсан хүн 40 гаруй хоногийн дараа мутацид орсон шинэ коронавирусээр дахин өвчилж нас барсан нь дэлхийд гурав дахь тохиолдол болсныг ЭМЯ-ны Шуурхай удирдлагын дарга Д.Нарангэрэл хэллээ.
Тэрээр “Өвдөөд эдгэрсэн хүн шинэ төрлийн вирусээр халдварлах эрсдэл бийг харуулсан судалгаанууд гарч байна. Дэлхийнд ийм тохиолдол цөөн боловч гарч байна. Гэвч эдгэрээд гарсан, гэр орондоо байгаа хүнээс цэрвээд байх шаардлагагүй.
Эдгэрээд гарсан хүн ямар ч аюулгүй, тухайн өвчин байхгүй болсон гэсэн үг. Гэхдээ халдварт өвчний дараах дэглэм гэж бий. Үүнийг тухайн хүн болон гэр бүлийн гишүүд баримтлах ёстой. ЭМЯ-ны COVID-19 цэснээс энэ тухай зөвлөмжийг хүлээн авах боломжтой” гэлээ.