ЭМЯ-наас цаг үеийн шинэ мэдээллийг хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2020 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр 8,894 хүнд PCR шинжилгээ хийсэн. 16 хүний шинжилгээнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ.
Үүнээс 10 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан голомтоос илэрсэн бол 6 нь Цэргийн төв эмнэлгийн ажилтнуудаас илэрсэн. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1137 болж, харин дотоодын нийт халдварын тоо 666 боллоо.