Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлсэн байна.
Өнөөдрийн хурлаар аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах, хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох тухай УОК-оос гаргасан саналыг хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргана.
Коронавирусийн халдвар дотоодын хэмжээнд 702-т хүрээд байна.
Үүнээс Улаанбаатар хотод 376, Орхонд 25, Архангайд 3, Сэлэнгэд 217, Дархан-Уулд 45, Говьсүмбэрт 4, Дорноговь аймагт 32 тохиолдол тус тус бүртгэгдсэн тухай өчигдөр ЭМЯ-наас мэдээлсэн юм.